MagicFinance програмын хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе.
MagicFinance програм сүүлд 2022 оны 02 сард шинэчилсэн хувилбараа гарган танилцуулж байсан бөгөөд шинэчлэлтийн мэдээллийг энд дарж харна уу.
Энэ удаагийн шинэчлээр:
№ | Хийгдсэн өөрчлөлтүүд | Тайлбар | Холбоос | ||||||
1 | Програмын лого ба гаргах боломжтой тайлангууд |
| |||||||
|
Magic Finance програм жижиг байгууллагуудад зориулагдсан бөгөөд 2007 оноос хойш хөгжүүлэлт хийгдсэн. Програмаар санхүү татварын, туслах, удирдлагын г.м нийт +80 тайлан гаргах боломжтой. Энэ удаагийн шинэчлэлтээр програмыг логотой болгож тайлан харах удирдах товчлууруудыг шинэчилсэн. |
| |||||||
2 | Ebarimt.mn (Цахим төлбөрийн баримтын систем)-ийн мэдээллийг програмын санхүү, татварын тайлангийн дүнтэй автоматаар тулгах |
| |||||||
2.1 | Програмын Борлуулалтын дүнг ebarimt.mn-ийн Борлуулалтын мэдээтэй тулгах |
| |||||||
2.2 | Програмын Худалдан авалтын дүнг ebarimt.mn-ийн Худалдан авалтын мэдээтэй тулгах |
| |||||||
2.3 | Програмын Борлуулалт болон худалдан авалтын дүнг ebarimt.mn-ийн дүнтэй тулгасан нэгтгэл тайлан | Цахим төлбөрийн баримтын системийн (ebarimt.mn) дүнг санхүү татварын тайлангийн үзүүлэлтүүдтэй тулгаж харна. Хэрэв зөрүүтэй бол танай байгууллагын татварын скорингийн үнэлгээнд сөргөөр нөлөөлөх, улмаар татварын шалгалтанд хамрагдах эрсдэлтэй. | |||||||
3 | Файл хурдан ажиллуулах, журналд гарсан REF алдаа засах |
| |||||||
3.1 | Ерөнхий журналд байгаа REF алдааг засах | Ерөнхий журналд үүссэн REF алдааг файл хөрвүүлэхгүйгээр хялбар засах боломжтой боллоо. | |||||||
3.2 | Хурдан ажиллуулах техник | Ерөнхий журнал дээр хурдан ажиллах шаардлагатай бол "томьёо устгах" товч дээр дараарай. Энэ үед тайлангуудыг харах боломжгүй болно. | |||||||
4 | Монгол банкны ханш автоматаар татуулах |
| |||||||
| Мөнгөн хөрөнгө, авлага, өглөгийн ханш автоматаар татуулах | Mongolbank.mn сайтны ханшын хөдөлгөөн харах, татаж авах холбоос өөрчлөгдөж илүү олон (12 улсын) ханшын дататай болсон. | |||||||
5 | Гаалиар хасагдахгүй НӨАТ-тэй бараа оруулж ирсэн тохиолдолд бүртгэх |
| |||||||
| Гаалиар хасагдахгүй НӨАТ-тэй бараа оруулж ирсэн тохиолдолд хэрхэн бүртгэх талаар | Зарим байгууллага гаалиар хувийн хэрэглээний бараа, суудлын тээврийн хэрэгсэл болон НӨАТ-ийн тухай хуулийн 13-р зүйлд заасан бараа оруулж ирдэг. Энэ тохиолдолд ерөнхий журналын I баганад 3.1, 3.2 болон 3.3 зэрэг сонголтуудыг шинээр нэмж “I багана” товчлуурыг шинэчилсэн. | |||||||
Та программ шинэчлэлтэй холбоотой мэдээллийг манай 70131044 дугаарын утаснаас авах боломжтой.
Танд амжилт хүсье.
Баярлалаа.

Програмын үндсэн цэс буюу Тайлан харах товчлуур
Тохиргоо буюу тухайн шийтэнд байх бусад тайлангууд руу очих товчлуур
Automatic буюу томьёо автоматаар ажиллуулах товчлуур
Manual буюу томьёо уншуулахгүй байх товчлуур
Refresh буюу томьёо нэг удаа сэргээх товчлуур
Help буюу тусламжын товчлуур