Асуулт хариулт, Зөвлөгөө
Хариулт : Байгууллагынхаа санхүүгийн тайлан, татварын тайлангууд болон бусад тооцоог гэрээт мэргэшсэн, мэргэжлийн байгууллагад хариуцуулах үйл ажиллагааг хэлнэ
Хариулт 2: Мэжик Консалтинг Аудит ХХК нь дараах төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Гэрээ байгуулахын өмнө харилцагчид нэмэлт үйлчилгээг ярилцаж, тохиролцож оруулах боломжтой.
1. Татварын мэргэшсэн зөвлөх /ТМЗ/ үйлчилгээ
| Үйлчилгээ | Давтамж |
|---|---|
| Санхүүгийн тайлан гаргах | Улирал бүр |
| → Санхүүгийн байдлын тайлан | Улирал бүр |
| → Орлогын дэлгэрэнгүй тайлан | Улирал бүр |
| → Өмчийн өөрчлөлтийн тайлан | Улирал бүр |
| → Мөнгөн гүйлгээний тайлан | Улирал бүр |
| → Санхүүгийн тайлангийн тодруулгууд | Улирал бүр |
2. Туслах тайлан гаргах
| Үйлчилгээ | Давтамж |
|---|---|
| Ерөнхий журнал | Сар бүр |
| Ерөнхий дэвтэр | Сар бүр |
| Ажлын хүснэгт | Сар бүр |
| Цалин бодох | Сар бүр |
| Мөнгөн хөрөнгийн тайлан | Улирал бүр |
| Бараа материалын тайлан | Улирал бүр |
| Үндсэн хөрөнгийн тайлан | Улирал бүр |
| Авлага, өглөгийн тайлан | Улирал бүр |
| Бусад туслах тайлан | Тухай бүр |
3. Татварын тайлан гаргах
| Үйлчилгээ | Давтамж |
|---|---|
| ХХОАТ тайлан | Улирал бүр |
| НДШ тайлан | Сар бүр |
| ААНОАТ тайлан | Улирал бүр |
| НӨАТ тайлан | Сар бүр |
| Бусад шаардлагатай татварын тайлан | Тухай бүр |
4. Санхүү, татварын байгууллагатай харилцах
| Үйлчилгээ | Давтамж |
|---|---|
| Гаргасан тайланг интернэтэд байршуулж оруулах | Тухай бүр |
| Гаргасан тайланг тушаах | Тухай бүр |
| Тайланг татварын шалгалтад бэлтгэх | Тухай бүр |
| Татварын шалгалтад үйлчлүүлэгчийг төлөөлөх | Тухай бүр |
5. Баримт цэгцлэлт
| Үйлчилгээ | Давтамж |
|---|---|
| Анхан шатны баримт цуглуулах | Сар бүр |
| Үндсэн болон дагалдах баримтыг нааж, цэгцлэх | Сар бүр |
| Баримт, туслах, санхүү, татварын тайланг хавтаслах | Улирал бүр |
6. Хяналт, тайлагнал
| Үйлчилгээ | Давтамж |
|---|---|
| Дотоод аудит хийх | Жилд 2 удаа |
| Дотоод аудитын зөвлөмжийг удирдлагад танилцуулах | Жилд 2 удаа |
| Санхүүгийн тайлан танилцуулах | Улирал бүр |
| Бизнес уулзалт зохион байгуулж ажлын үр дүн, зөвлөмжийг танилцуулах | Жилд 2 удаа |
| Жилийн санхүүгийн хуанли гаргах | Жилд 1 удаа |
7. Magic Monitoring Service (MMS)
| Үйлчилгээ | Давтамж |
|---|---|
| Ажлыг кодолж, цагийн бүртгэл хөтлөх | Өдөр бүр |
| Гэрээний биелэлтийг дүгнэж статистик гаргах | Сар бүр |
| Эрсдлийн талаар мэдээлж зөвлөмж өгөх | Улирал бүр |
| Тайлан, албан бичиг байршуулж оруулах | Тухай бүр |
| Харилцаа холбооны тэмдэглэл оруулах | Тухай бүр |
| Төлбөрийн тайлан харах | Сар бүр |
8. Хариуцлага
| Үйлчилгээ | Давтамж |
|---|---|
| Гэрээний 3.4.2 заалтын дагуу учирсан хохирлыг хариуцах | Тухай бүр |
Хариулт : Байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалаад гэрээний төлбөр өөр, өөр байдаг. Төлбөрийн талаарх мэдээллийг Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хэлтсийн захиралтай холбогдож аваарай. /Утас 7288-7288, 8811-0975/
Хариулт : Нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь анхан шатны баримтаас эхэлдэг. Мөн манай улсын татварын хяналт шалгалтын арга хандлага баримтын шалгалт хийх чиглэлд илүү анхаарал хандуулдаг учир татварын эрсдэлээс хамгаалах үүднээс баримтын иж бүрдэл, эмх цэгц, хүчин төгөлдөр байдалд маш сайн анхаарал тавих ёстой. Гэтэл зарим нягтлангууд баримтыг зөвхөн өөрөө ойлгохоор үдэж цэгцэлдэг. Дараагийн ажил хүлээн авч байгаа хүн уг баримтыг ойлгохгүйн улмаас дахин цэгцлэх ажил гардаг. Бидний хувьд баримт цэгцлэлт хийхдээ ямар ч хүн харсан ойлгомжтой, татварын болон бусад хууль, дүрэм журманд заасан шаардлагуудыг хангасан байх гэсэн зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл санхүүгийн баримтууд нь ном шиг стандарттай байх ёстой. Баримт нь:
- Агуулга, гарчиг, тайлбартай
- Хуудаснууд бүгд дугаарлагдсан
- Баримтууд он сарын дарааллаар үдэгдсэн байх
- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу тухайн баримтыг үйлдсэн, зөвшөөрсөн албан тушаалтны гарын үсэг зурагдаж, санхүүгийн тамга дарагдаж баталгаажсан байх. Бусад дэмжих анхан шатны баримтууд хүчин төгөлдөр байх ёстой.
- Хайсан баримтаа хайж олоход хялбар байх
- Үдэж хавтасласан байдал өнгө үзэмжтэй Энэ байдлаар цэгцэлсэн баримтууд нь дараа дараагийн санхүүгийн ажилтнуудын хийх ажилд сайнаар нөлөөлдөг.
Хариулт: Гэрээ хийгээд 2 жил болсон тохиолдолд сайн дураар татварын шалгалтад хамруулна. Манай зүгээс дараах тохиолдолд татварын эрсдэлийг хариуцна:
-
Баримт давхардуулснаас үүдсэн эрсдэл
-
Баримт дутуу шивсэнээс үүдсэн эрсдэл
-
Ажил гүйлгээг журналд буруу бүртгэсэн тохиолдолд
-
Цаг хугацаанд нь тайлан гаргаагүй
Харин дараах тохиолдолд манай зүгээс татварын эрсдлийг хүлээхгүй:
-
Баримт болон ажил гүйлгээг дутуу мэдүүлснээс үүдэх эрсдэл
-
Татвараа хугацаандаа тушаагаагүйгээс үүдэх эрсдэл
-
Санаатайгаар хуурамч баримт бүрдүүлснээс үүдэх эрсдэл (жишээ нь: падаан худалдах, удалдан авах)
-
Цаг хугацаанд нь тайлангийн материалыг ирүүлээгүйгээс үүдэх эрсдэл
Хариулт:
Эрсдэлийг бууруулна
-
Өмч хөрөнгийн бүртгэлд алдаа гарах, шамшигдал дутагдал гарах эрсдэл буурна
-
Нягтлан солигдсоноос үүдэж бий болдог бүртгэлийн томоохон эрсдэлүүд байхгүй болно
-
Татварын хяналт шалгалтаар акт, торгууль, алданги хүлээх эрсдэлүүд буурна
Урсгал зардлын хэмнэлт бий болно
-
Тайлан гаргадаг нягтлантай байх шаардлагагүй
-
Нягтлан бодогчтой холбоотой гардаг Нийгмийн даатгалын зардал, хоол унаа, утас бичиг хэргийн зардал, нийгмийн халамжийн зардлууд хэмнэгдэнэ
-
Сургалтын зардал хэмнэгдэнэ
-
Үйлчилгээний төлбөрөөс НӨАТ-ын буцаан авалт хийх боломжтой
-
Татварын шалгалтаар учрах акт, торгууль байхгүй болно /буурна/
Ажилтан тогтвортой ажиллуулахад чиглэсэн төрөл бүрийн зардал хэмнэгдэнэ
-
Баяр ёслолын зэрэг урамшууллын зардал хэмнэгдэнэ
-
Ажилтан гэнэт ажлаас гарснаас үүсэх болзошгүй зардал хэмнэгдэнэ
Капитал зардлын хэмнэлт бий болно
-
Өндөр хурдтай компьютер, принтер, санхүүгийн програм хангамж авах шаардлагагүй
-
Тавилга, эд хогшил болон бусад оффисын тоног төхөөрөмжийн зардал хэмнэгдэнэ
Хариулт: 7288-7288 дугаар нь нэг зэрэг олон дуудлага хүлээн авах боломжтой /ажлын цагаар/. Мөн 8811-0975 дугаар нь ажлын цагаар танд хэрэгтэй мэдээллийг өгөхөд бэлэн байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар:
“Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр болох нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүрдээ энэхүү хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.”
Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар, дутуу төлөгдсөн эсвэл хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлд нөхөн төлбөр төлүүлэх бөгөөд шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулах эрсдэлтэй.
Иймд сар бүрийн эцсийн өдөр нийгмийн даатгалаа төлж байхыг зөвлөж байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар:
“Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлнө.”
Мөн Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т:
“Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.”
Иймд ААНОАТ-аа сар бүрийн 25-ны дотор төлөхийг зөвлөж байна.
Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар:
“Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлэх ёстой.”
Мөн тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.6-д:
“Банк, санхүүгийн байгууллага албан татвар төлөгчийн мөнгөн хадгаламжид хүү бодох бүрдээ энэ хуулийн 23.1-д заасан хувиар албан татвар ногдуулан суутгаж, тухай бүр холбогдох төсөвт шилжүүлэх” гэж заасан байна.
Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т:
“Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.”
Иймд ХХОАТ-аа дараа сарын 10-ны дотор төлөхийг зөвлөж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар:
“Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгэээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана.”
Мөн Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т:
“Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.”
Иймд НӨАТ-аа дараа сарын 10-ны дотор төлөхийг зөвлөж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар:
“Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй.”
Үүнд:
14.6.1. Суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг;
14.6.2. Хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;
14.6.3. Хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;
14.6.4. Тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ;
14.6.5. Хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ.
Иймд хувийн хэрэглээний зүйлсэд төлсөн НӨАТ-ын падаан авах боломжгүй.