Magic Financial Group нь нийт харилцагч үйлчлүүлэгчдээ зориулан 12 сарын эхний долоо хоногийг ТАЛАРХЛЫН ӨДРҮҮД буюу “Accountant’s day” болгон тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус арга хэмжээний үеэр:
Нягтлан бодох бүртгэлийн сургалт
Удирдлагуудад зориулсан сургалт
Татварын хуулиудын шинэчилсэн найруулгын талаар сургалтууд
Программын файл шалгах
Зөвлөгөө өгөх
Программ суулгах
Компъютерийн зөвлөгөө өгөх үйлчилгээг хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ зориулан үнэ төлбөргүй үзүүллээ.
Арга хэмжээний төгсгөлийн өдөр:
NCS компанийн захирал Д.Болор
NCS компанийн дэд захирал Н.Энхбаатар нарыг урьж Манлайлал бас Засаглал , Эерэг сэтгэлгээ сэдвээр ЛЕКЦ танилцууллаа.
Мөн тус өдөр Magic Financial Group-н 2018 оны шилдэг харилцагчдыг тодрууллаа.
Аудитын үйлчилгээний шилдэг харилцагчаар ЭМ ЭС АЙ СИ СИ ХХК
Татварын зөвлөх үйлчилгээний шилдэг харилцагчаар АЛТАН АПИ ХХК
Программ хангамжийн үйлчилгээний шилдэг харилцагчаар Н.БАТТУУЛ
Нар тус тус тодорч гарын бэлэг, талархлын цом , үйлчилгээний эрхийн бичгээр шагнагдлаа.
Нийт харилцагч үйлчлүүлэгчдэдээ баярлалаа










