Мэжикийн гэр бүлийн гишүүд бид “MAGIC TOUR 2025” аяллыг “Амьдрал бол дурсамжуудын хэлхээс…” уриа дор 3 дахь жилдээ хамт олноороо амжилттай зохион байгуулж, мартагдашгүй дурсамж дүүрэн аялаад ирлээ.
Манай хамт олон 2023 оны 1-р сараас эхлэн компанийн нийт ажилтнууд “гадаадад хамтдаа аялах” зорилго тавин хуримтлал үүсгэж эхэлсэн билээ. Энэхүү зорилгоо бид ийнхүү 3 дахь жилдээ амжилттай биелүүлж, нэгэн гэр бүл мэт нэгдэн аялах боломжийг бүрдүүллээ.
Энэ удаагийн #Magic_Tour_2025 аяллаар Тайланд Улсын наран шарлагын диваажин болсон Пукет арлын үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёл, гайхамшигт үзүүлбэрүүдтэй танилцах 10 хоногийн дурсамжит аяллыг зохион байгуулсан юм.
Аяллын хөтөлбөрөөс товч дурдвал:
Аяллын эхлэл:
12-р сарын 13-нд Улаанбаатар хотоос галт тэргээр Замын-Үүд хүрч, цаашаа аяллын автобусаар Бээжин Шанхай хотоор дайран өнгөрч Тайлан улсыг зорин, зочид буудалдаа байрлан аяллын нээлтээ хийлээ. Тус хотод хамтдаа оройн зоог барьж, чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлсэн юм.
Соёл, түүх:
Тайландын өвөрмөц хийц бүхий сүм хийдүүд, түүх соёлын гайхамшигт дурсгалт газруудтай танилцав.
Адал явдал:
Сүрлэг заануудтай ойроос танилцаж, далайн гүнд шумбах, хурдны завиар арлуудаар аялах зэрэг сэтгэл догдлуулсан туршлагуудыг хамтдаа мэдэрлээ.
Энтертайнмент:
Төрөл бүрийн шоу тоглолт, Тайланд түмний найрсаг харилцаа, дулаан уур амьсгал дунд 10 хоногийг инээд хөөр, аз жаргалаар дүүрэн өнгөрүүлсэн билээ.
“Амьдрал бол дурсамжуудын хэлхээс…” хэмээх уриа дор нэгдэж, нэгэн гэр бүл шиг дотносон, хэзээ ч мартагдахгүй нандин дурсамжуудыг хамтдаа бүтээгээд ирлээ.
Удахгүй угтах шинэ онд нийт хамт олондоо ажил үйлс нь өрнүүн, амжилт арвин байхыг, биднийг дэмжиж ирсэн бүх хамтрагч, харилцагчдадаа талархал илэрхийлье.