“MAGIC TOUR 2025” Амьдрал бол дурсамжуудын хэлхээс…

“MAGIC TOUR 2025” Амьдрал бол дурсамжуудын хэлхээс…

“MAGIC TOUR 2025” аяллыг “Амьдрал бол дурсамжуудын хэлхээс…” уриа дор 3 дахь жилдээ хамт олноороо аялаад ирлээ.

Magic User
“MAGIC TOUR 2025” Амьдрал бол дурсамжуудын хэлхээс…

Мэжикийн гэр бүлийн гишүүд бид “MAGIC TOUR 2025” аяллыг “Амьдрал бол дурсамжуудын хэлхээс…” уриа дор 3 дахь жилдээ хамт олноороо амжилттай зохион байгуулж, мартагдашгүй дурсамж дүүрэн аялаад ирлээ.

Манай хамт олон 2023 оны 1-р сараас эхлэн компанийн нийт ажилтнууд “гадаадад хамтдаа аялах” зорилго тавин хуримтлал үүсгэж эхэлсэн билээ. Энэхүү зорилгоо бид ийнхүү 3 дахь жилдээ амжилттай биелүүлж, нэгэн гэр бүл мэт нэгдэн аялах боломжийг бүрдүүллээ.

Энэ удаагийн #Magic_Tour_2025 аяллаар Тайланд Улсын наран шарлагын диваажин болсон Пукет арлын үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёл, гайхамшигт үзүүлбэрүүдтэй танилцах 10 хоногийн дурсамжит аяллыг зохион байгуулсан юм.

Аяллын хөтөлбөрөөс товч дурдвал:

Аяллын эхлэл:

12-р сарын 13-нд Улаанбаатар хотоос галт тэргээр Замын-Үүд хүрч, цаашаа аяллын автобусаар Бээжин Шанхай хотоор дайран өнгөрч Тайлан улсыг зорин, зочид буудалдаа байрлан аяллын нээлтээ хийлээ. Тус хотод хамтдаа оройн зоог барьж, чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлсэн юм.

Соёл, түүх:

Тайландын өвөрмөц хийц бүхий сүм хийдүүд, түүх соёлын гайхамшигт дурсгалт газруудтай танилцав.

Адал явдал:

Сүрлэг заануудтай ойроос танилцаж, далайн гүнд шумбах, хурдны завиар арлуудаар аялах зэрэг сэтгэл догдлуулсан туршлагуудыг хамтдаа мэдэрлээ.

Энтертайнмент:

Төрөл бүрийн шоу тоглолт, Тайланд түмний найрсаг харилцаа, дулаан уур амьсгал дунд 10 хоногийг инээд хөөр, аз жаргалаар дүүрэн өнгөрүүлсэн билээ.

“Амьдрал бол дурсамжуудын хэлхээс…” хэмээх уриа дор нэгдэж, нэгэн гэр бүл шиг дотносон, хэзээ ч мартагдахгүй нандин дурсамжуудыг хамтдаа бүтээгээд ирлээ.

Удахгүй угтах шинэ онд нийт хамт олондоо ажил үйлс нь өрнүүн, амьдрал нь аз жаргал, амжилтаар дүүрэн байхыг, мөн биднийг үргэлж дэмжиж ирсэн бүх хамтрагч, харилцагчдадаа чин сэтгэлийн талархал, сайн сайхныг хүсэн ерөөе.

相关文章

您可能还会喜欢

"Audit CUP-2025" спортын тэмцээн

"Audit CUP-2025" спортын тэмцээн

Аудитын компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Audit CUP-2025" спортын тэмцээн...

Magic User