"MagicFinance" программын хэрэглэгчдийн нэгдсэн уулзалт, өдөрлөгийг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд "MagicFinance" программыг үйл ажиллагаандаа ашигладаг салбар бүрийн төлөөлөл болсон 70 гаруй хэрэглэгч хүрэлцэн ирж, мэдээлэл, туршлага, шинэ шийдлээр дүүрэн өдрийг хамтдаа өнгөрүүлэв.
Нээлтийн үг ба хөгжлийн чиглэл
Арга хэмжээг "Мэжик Консалтинг Аудит" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхбаяр нээж, программын ач холбогдол, хэрэглэгчдэд хүргэж буй шинэ боломжууд болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулав. Тэрбээр цаг хугацаа үнэ цэнтэй болсон өнөө үед MagicFinance программын хэрэглэгчдийн ажлыг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэхийн тулд программ хөгжүүлэлтийн алхам бүрийг "Хамгийн хялбар" байх зарчмаар хийдгийг онцолсон юм.
MagicFinance.mn онлайн программ болон хиймэл оюун ухааны талаарх танилцуулга
"Мэжик Клоуд" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Пүрэвсүрэн үүлэн технологид суурилсан MagicFinance.mn онлайн мөнгөн хөрөнгийн шинэ программаа танилцууллаа. Энэхүү программ нь одоогийн MagicFinance программын онлайн орчинд ажиллах боломжгүй байсан дутагдлыг нөхөж, давуу талыг бий болгох замаар ирээдүйд MagicFinance программыг Excel + Cloud хосолсон (hybrid) дэд бүтэц бүхий шийдэл болгох зорилготой ажиллаж байгаагаа мэдэгдлээ.
Мөн тэрээр орчин үеийн чиг хандлага болсон хиймэл оюун ухаан, тэр дундаа технологийн хөгжлийн үе шат, чиг хандлагын талаар сонирхолтой мэдээлэл хуваалцаж, хиймэл оюун ухааныг ажил мэргэжилдээ ашиглах чадвартай Tech + Finance ур чадвар бүхий мэргэжилтэн байх нь зайлшгүй чухал болохыг онцолсон юм.
MagicFinance программын 2026 оны 4 дүгээр сарын шинэчилсэн хувилбар
Уулзалтын үеэр программын шинэ хувилбарт нэмэгдсэн 20 гаруй сайжруулалтыг танилцуулсан бөгөөд тэдгээрээс дурдвал:
· Хэрэглэгчийн эрхийн тохиргоо хийх
· Томьёо хөлдөөх ба сэргээх
· Дансны кодчилолд валютын төрөл сонгох
· Банкны хуулга боловсруулах техник
· Боловсруулсан банкны хуулгыг мөнгөн хөрөнгийн тайлан руу холбох
· Монгол банкны ханшийг автоматаар татах
· Мөнгөн хөрөнгийн бодит ашиг, алдагдлыг журнал руу автоматаар холбох
· Мөнгөн хөрөнгийн тайлангаас ерөнхий журнал үүсгэх
· Ерөнхий журнал хураангуйлах
· Ерөнхий журналаас харилцахын тайлан үүсгэх
· Ерөнхий журналаас харилцахын тайлан үүсгэсэн гүйлгээг дугаарлах
· И-Баримтыг мөнгөн хөрөнгийн тайлантай холбох
· Нэхэмжлэх бичих
· Нэхэмжлэлийг мөнгөн хөрөнгийн тайлантай холбох
· Мөнгөөр үүссэн авлага, өглөгийн тайлан бэлтгэх
· Журнал, мөнгөн хөрөнгийн тайлан, авлага өглөгийн тайлан хооронд шилжилт хийж харах
· Ерөнхий журналын гүйлгээг нийлмэл бичилт болгон задалж харах
· ХХОАТ-ын хөнгөлөлтийг тохируулах
Энэхүү хувилбарт хийгдсэн шинэчлэлтүүд нь хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэх, программын ажиллагааг хурдан шуурхай болгох чиглэлээр томоохон өөрчлөлтийг авчирсан төдийгүй, удахгүй гарах онлайн программтай холбогдох боломжийг нээж өгсөн гэдгээрээ онцлогтой.
Зочин илтгэгч: Харилцагчийн үйлчилгээний дижитал шилжилт
Урилгаар оролцсон "Greensoft" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Амар "Харилцагчийн үйлчилгээний дижитал шилжилт" сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр харилцагчийн үйлчилгээг ойлгох, харилцагчаа 360 градусын өнцгөөс хэрхэн мэдрэх, мөн шинэ харилцагч хайхаас илүү хуучин харилцагчаа хэрхэн таньж халамжлах нь ямар ач холбогдолтой талаар мэдээлэл өглөө. Мөн өөрсдийн бүтээсэн call24.mn дуудлага, харилцагчийн үйлчилгээний платформоо танилцууллаа.
Асуулт хариулт ба туршлага солилцоо
Уулзалтын үеэр зочдын санал, сэтгэгдлийг сонсож, нээлттэй асуулт хариултын цагийг зохион байгуулснаар хэрэглэгчид мэргэжлийн зөвлөгөө авч, байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, туршлага солилцооны шинэ боломжуудыг идэвхтэй ярилцлаа.
Олон жил хамтран ажиллаж буй үнэнч хэрэглэгчдээ урамшуулах үүднээс сугалааны хөтөлбөр зохион байгуулж, нийт оролцогчдын дундаас 4 азтанг шалгарууллаа. Азтан болсон харилцагч нартаа баяр хүргэж, аз хийморь, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.
Хамтрагч байгууллагуудад илэрхийлэх талархал
Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм түнш байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье:
· "Арвайн Үндэс" брэнд
· "Greensoft" компани
· "Michelle Restaurant"
· "Admon" хэвлэлийн компани
Урилгыг хүлээн авч, уулзалтад хүрэлцэн ирсэн хүндэт программ хэрэглэгчид болон хамтрагч байгууллагууддаа дахин талархсанаа илэрхийлье.