"Audit CUP-2025" спортын тэмцээн

"Audit CUP-2025" спортын тэмцээн

Аудитын компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Audit CUP-2025" спортын тэмцээн 2025 оны 12 сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Magic User
"Audit CUP-2025" спортын тэмцээн

Аудитын компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Audit CUP-2025" спортын тэмцээн 2025 оны 12 сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.  

Тэмцээнийг спортын 5 төрлөөр ММНБИ Үндэсний аудитын газартай хамтран зохион байгуулсан ба энэ удаагийн тэмцээнд 13 багийн 500 тамирчид шатар, боулинг, дартс, сагсан бөмбөг, гар бөмбөг төрлүүдээр  өрсөлдлөө.

Тэмцээний нээлтийн арга хэмжээ “Хүннү-2222”-ын Наадам спорт төвд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав, Ерөнхий аудиторын орлогч Б.Мөнхдөл, Үндэсний аудитын газрын Тамгын дарга Б.Бундхорол, Чанарын удирдлага эрсдэлийн газрын захирал Я.Самбууням, Санхүүгийн аудитын захирал Ц.Наранчимэг, Нийцлийн аудитын газрын захирал Б.Баттуяа, ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар болон ММНБИ-ийн удирдах зөвлөлийн гишүүд, дэд захирлууд оролцлоо. 

Энэ удаагийн тэмцээнд “Мэжик консалтинг Аудит” ХХК нь “Голден Пэйж Аудит” ХХК болон  “Ай Жэй Эй Эйч Аудит”-тай хамтран “MIG team” нэрээр оролцлоо. Багаараа тэмцээний 5 төрөлд амжилттай оролцсон ба эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд 3 дугаар байр эзэлж, хүрэл медалийн болзол хангасан амжилтыг үзүүллээ.

 

 

Тэмцээнд амжилт үзүүлсэн нийт баг тамирчдадаа амжилт хүсье.

 

Related Posts

You Might Also Like