Покеттой гэрээ байгуулж, Покет зеро үйлчилгээнд нэгдлээ.

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн дэргэдэх Мэжик Чойс сургалтын төв нь 2023 оны 04дүгээр сарын 18-ны өдөр Инвескор хэтэвч ББСБ-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Энэхүү хоёр байгууллагын хамтын ажиллагааны гэрээ нь Монгол улсын хууль тогтоомж, Үндэсний төлбөрийн системийн хууль, Монгол банкнаас баталсан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, систем ажиллуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих журам болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн манай байгууллага нь мерчант байгууллагаар бүртгүүлэн ажиллахаар гэрээлсэн билээ.

Тус гэрээгээр манай байгууллага нь санхүүгийн бүх сургалтуудаа цахим хэлбэрээр төлбөр тооцоогоо хийх, сонгосон сургалтын төлбөрөө#PocketZero үйлчилгээг ашиглан урьдчилгаагүй 6 хуваан төлөх нөхцөлөөр хүссэн сургалтдаа суралцах боломжийг покет аппликейшнээр дамжуулан эрхэм суралцагч нартаа олгож байгаа шинэ үйлчилгээ юмаа.

Суралцагч нь Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэтийн салбарт танхимын болон онлайнаар хичээллэх дараах сургалтуудаас сонгон покет зеро ашиглан суралцах боломжтой.

  • Няравын тайлан гаргах сургалт
  • Санхүүгийн тайлан гаргах сургалт
  • Татварын тайлан гаргах сургалт
  • Magic finance программаар тайлан гаргах сургалт
  • Cанхүүгийн тайлан унших сургалт

Покетын лавлах утас: 19001188

Мэжик сургалтын төвийн лавлах утас: 70131044

Та бүхэндээ амжилт хүсье.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа