Зөвлөх үйлчилгээ

Байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлагналын процесс нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу явагдаж байгаа эсэхийг салбарын онцлогт тохирсон горим хэрэгжүүлэх замаар тодорхойлдог. Энэхүү үнэлгээндээ тулгуурлан үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны цар хүрээ, салбарын онцлогт тохирсон нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн арга зүйг боловсруулан зөвлөдөг.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага, түүний төлөөний газрууд нь Монгол улсын тогтоомж, дүрэм журмын дагуу нягтлан бодох бүртгэлийн мэдээллээ боловсруулах, санхүүгийн тайлагналыг бэлтгэхэд эрсдэлтэй байж болох зүйлсийг тодорхойлж, тэднийг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад нь туслалцаа үзүүлдэг.

Шинээр үүсгэн байгуулагдаж байгаа байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлагналын процесст хяналт тавьж аливаа эрсдэл гарахуйц ажил гүйлгээ, баримтжуулалтыг хууль, стандартын дагуу засах залруулахад нь зөвлөж ажиллан бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой эхлүүлэх боломжийг нь олгож ажилладаг.

 

  • Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн дотоод хяналтыг судлах, зөвлөгөө өгөх
  • Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ 
  • Аж ахуйн нэгж, байгууллагын худалдан авах ажиллагаанд хөндлөнгийн хяналтаар оролцох
  • Нягтлан бодох бүртгэлийг стандартын дагуу хөтлөх, нөхөн хөтлөх, тайлан гаргах, өртгийн болон удирдлагын бүртгэлийг зохион байгуулахад нь туслах, зөвлөгөө өгөх;
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах

Мэдээ мэдээлэл

Видео сурталчилгаа