Аудитын үйлчилгээний харилцагчдын уулзалт-2018

     Мэжик консалтинг аудит ХХК нь жил бүрийн намар аудит баталгаажуулах үйлчилгээний харилцагч, үйлчлүүлэгч нартайгаа бизнес уулзалт хийж санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарт гарч буй хууль дүрэм, стандартын шинэчлэл, өөрчлөлтийн талаарх мэдээлэл өгч, туршлага солилцож ирсэн билээ.

     Энэ намрын уулзалтыг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтанд Компаниудын Санхүү хариуцсан захирал, Ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодогч нараас бүрдсэн 40 гаруй зочид хүрэлцэн ирж, мэдлэг туршлагаа хуваалцлаа.

     Энэ удаагийн уулзалтын сэдвээр Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах техник сонгон авсан нь уулзалтанд оролцогсдын сонирхолыг ихээхэн татаж байлаа. Учир нь 2017, 2018 онуудад нягтлан бодох бүртгэлд Санхүүгийн тайлагналын шинэ стандартууд хэрэгжиж эхэлсэн ба үүнтэй холбоотойгоор санхүүгийн тайлангийн маягт, анхан шатны маягт, бүртгэл хөтлөх аргачлалууд шинэчлэгдээд байна. Эдгээрээс өөрийн байгууллагын онцлогт тохирсон нягтлан бодох бүртгэлийн сонголтыг хийх нь Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч нарын үүрэг байдаг билээ.

     Уулзалтанд хүрэлцэн ирсэн болон биднийг сонгон үйлчлүүлж буй эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.

Сургалтууд

Мэдээ мэдээлэл

Видео сурталчилгаа