Татварын мэдлэггүй хүн бизнес эрхэлбэл юу болох вэ?

Хүний төсөөлж байгаагүй, өмнө нь бодож байгаагүй зүйл болоход хүн ихэнхдээ цочролд орж буруу шийдвэр гаргадаг. Бизнест ч тэр ялгаагүй.Жишээ нь: Та бизнес эрхлээд үйл ажиллагаагаа явуулж байтал таны төсөөлж байгаагүй их татварыг таны нягтлан гаргаж ирээд үүнийг төлөх ёстой гэвэл та яах вэ?

Ихэнх нь нууя, багасгая, бидэнд хангалттай хэмжээний мөнгөний нөөц байхгүй байна шүү дээ гэдэг.

Үүнээс үүдэж дараа дараагийн асуудал гарна. Тухайлбал:

Нягтлан тань таны хүссэнээр татварыг тань нууж тайланг гаргаж чадна. Гэхдэээнэ нь  татварын шалгалтанд унах магадлалыг нэмэгдүүлж таарна.Учир нь нуусан дарсан, худлаа гаргасан тайлан илрэх магадлал өндөр.Ингээд татварын шалгалтанд унаж бөөн татварын асуудалд орно. Энэ үед та нэг л зүйлийг хэлдэг.

Сайн нягтлантай байх ёстой юм байна, нягтлангаас л боллоогэж...

Яг үнэндээ бол энэ нягтлангийн тань алдаа биш, таны алдаа.

Та л татвараа бага төлмөөр байна гэсэн.

Та л төлөх татвараа мэдэхгүй байж, татварын мэдлэггүй байжбизнес хийсэн.

Ийм учраас л бизнес эрхлэхийн тулдтатварын мэдлэгтэй байх ёстой гээд байгаа юм.

Тийм учраас л “Татварын хууль тогтоомж мэдэхгүйгээр бизнес эрхлэвэл хараагүй хүнийг хараа хяналтгүйгээр гудамжинд явуулахтай адил” гэж хэлсэн байдаг. Тухайлбал:

  1. Алдагдалтай ажилласан бол татвар төлөх үү?Та бизнес эрхэлсэн бол алдагдалтай ажилласан ч татвар төлнө гэдгийг мэдэх хэрэгтэй. Жишээ нь: НӨАТ, ХХОАТ, НДШгэх мэтбусад...Энэ татваруудыг бусдаас суутган авсан татвар учраас та ашигтай, алдагдалтай ажилласанаас үл шалтгаалж төлөх ёстой. Хэрэв төлж чадахгүй бол татварын акт торгуульд орж данснаа хаалгахад хүрч болно.
  2. Ашигтай ажилласан бол... Ашигтай ажилласан болашгаасаа ААНОАТ-т 10 хувийгтөлнө.Цэвэр ашгаасаа ногдол ашиг авсан бол авсан дүнгээсээ дахин 10 хувийн татвар төлнө.
  3. Зээл авсан бол...Жишээ нь: Та банкнаас 750 саяын зээл авсан, зээлээ хүүтэй нь хамт төлөөд 1 тэрбум төгрөг болно гэж тооцьё. Тэгвэл та хамгийн багадаа 1.1 тэрбум төгрөгний ашигтай ажиллаж 100 сая төгрөгний ААНОАТтөлөх ёстой болно гэдгийг ойлгохёстой.Ингээд 1,1-0,1=1 тэрбум төгрөгөөр зээлээ төлж болно. Өөрөөр хэлбэл: Та татвар төлсөний дараах мөнгөөр банкны зээлээ төлөх ёстой.Хэрэв 750 сая төгрөгний зээлийг төлөхийн тулд 100 саяын ААНОАТ-ыг татварт төлөхөөс айж байвал зээл авахгүй байсан нь зөв.

Дээрээс нь “Авто тээврийн татвар”, “Үл хөдлөх хөрөнгийн татвар”, “Гаалийн татвар” гээд төлөх татварын жагсаалт цуварна.

Гэтэл татварт цөөнтөгрөг төлж,дараа нь дансаа хаалгаж акт тавиулчихаад“Сайн нягтлантай байх ёстой юм байна” гэж хэлэх ньөөрөөбуруу. Нягтлан бол таны хүссэнээр татвар бууруулдаг ид шидтэн биш, харин таны санхүү бүртгэлийг үнэн зөв хөтөлж, хуулийн дагуу төлөх ёстой татварыг тодорхойлох ёстой хүн.

Иймд татвар төлж чадахгүй бол бизнес эрхэлж, нягтлангаа ид шидтэн болгож, дараа нь муулах шаардлага байхгүйбилээ.

 

Бизнесээ ашигтай ажилуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

 

Утас: 7013-1044,