Долоо хэмжиж нэг огтол

 

Энэ үгийн санаа нь ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө сайн тунгааж бай гэсэн утгатай. Буруу огтолсон шийдвэрийг буцаахад хэцүү. Гарах сөрөг үр дүнг таах аргагүй. Тэгвэлзахирал нябо нар санхүүгийн тайлан дээрээ 1,2-р гарын үсэг зурахдаа Долоо хэмжиж нэг огтол” гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар санхүүгийн тайланд 1-р гарын үсэг зурсан хүн эцсийн хариуцлага хүлээдэг бөгөөд Буруу гаргасан санхүүгийн тайлан дээр гарын үсэг зурсанаар доорх сөрөг үр дагаварууд гардаг.

  1. Татварын шалгалтанд унах. Татварын хууль тогтоомжыг зөрчсөн санхүүгийн тайлан дээр гарын үсэг зурсанаар хожим татварын нөхөн төлбөр, Торгууль-Нөхөн төлбөрийн 30 хувь,Хүү- Хоног тутамд 0,1 хувь, Алданги-хоног тутамд 0,05 хувь гээд 4 төрлийн татвар төлөх болж таарна. Төрийн байгууллага биш бол буруу гаргасан тайлан дээр ня-бо хариуцлага хүлээхгүй, байгууллага хариуцлага хүлээдэг. Иймд энэ асуудал дээр болгоомжтой хандах ёстой.
  2. Удирдлагын буруу шийдвэр гаргах. Аливаа байгууллагын удирдлага үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд үйл ажиллагааны шийдвэр, хөрөнгө оруулалтын шийдвэр, санхүүгийн шийдвэр гэсэн 3-н төрлийн шийдвэр гаргаж байдаг. Иймд зарим чухал шийдвэрүүд гаргахдаа санхүүгийн тайлангаа ашигладаг. Жишээ нь:
  • Зээл авбал ямар хугацааны дараа зээлээ төлж чадах вэ?
  • Хөрөнгө оруулалт хийвэл ямар хугацааны дараа өгөөжөө хүртэх вэ?
  • Санхүүгийн тайлангийн үр дүнд ямар байвал урамшуулал олгох эсвэл олгохгүй вэ?
  • Авлага өглөг өндөртэй байвал ямар арга хэмжээ авах вэ?,
  • Бараа материалын эргэлт удаан байвал яах вэ?
  • Ашигт ажиллагаа муу байвал хэрхэн зардлаа хэмнэж борлуулалтаа нэмэх вэ?,
  • Ногдол ашгаа ямар хэмжээгээр яаж зарлах вэ?
  • Өмнөх тайлант үетэй харьцуулахад санхүүгийн үр дүн, төлбөрийн чадвар сайжирсан уу? Муудсан уу, муудсан бол ямар шалтгаантай байна, ямар арга хэмжээ авах уу гэх мэт...

Энэ мэт чухал шийдвэрүүд гаргахад санхүүгийн тайлан хэрэг болдог. Иймээс хамгийн түрүүнд санхүүгийн тайлан үнэн гарсан эсэхийг нягталж магадлах хэрэгтэй. Шаардлагатай бол мэргэжлийн байгууллага хөлсөлж аудит хийлгэх хэрэгтэй. Хэрэв буруу гаргасан санхүүгийн тайлан дээр үндэслэж удирдлага буруу шийдвэр гаргавал хөрөнгө оруулагч, хамтран ажиллагчдынхаа итгэлийг алдах, санхүүгийн хүнд байдалд орж, компаниа дампууруулахад хүрч болно.

3. Хөрөнгө оруулагчдыг хохироох.Компаний санхүүгийн үйл ажиллагааг дэмжих, өөрсдөө өгөөж хүртэх зорилгоор банк санхүүгийн байгууллагууд, хувь хүмүүс компанид зээл олгодог. Хэрэв буруу гаргасан санхүүгийн тайлан дээр тооцоолол хийгээд зээл олгочихвол найдваргүй зээл бий болж болно. Нөгөө талаар байгууллага зээлээ төлж чадахгүй байдалд орох, барьцаа хөрөнгөө алдах зэрэг эрсдэлд орж болно.

4. Хувь нийлүүлэгчдийг хохироох. Нэг хэсэг зарим компаний нягтлан бодогчид /1. татварт, 2. захиралд, 3. хувь нийлүүлэгчдэд/ гэсэн 3 янзын тайлан гаргадаг байлаа.

  • Татварт зориулж гаргасан тайлан нь татвараа нуухын тулд,
  • Захиралд зориулж гаргасан тайлан нь бодит байдлыг харуулахын тулд,
  • Хувь нийлүүлэгчдэд зориулж гаргасан тайлан нь захиралын амбиц, ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд,

Ингэж ажилласан нягтлан бодогчоос хариуцлага нэхэхэд хэцүү. Гаргасан санхүүгийн тайлан нь үнэн зөв илэрхийлэгдсэн гэдэгт итгэхэд бэрх. Үр дүн нь хэн хэнийгээ хуурсан болоод өнгөрдөг. Эсвэл татварын шалгалтаар акт торгуульд ордог, хувь нийлүүлэгчдэд мэдэгдвэл захирал нягтлан 2 хоёулаа хариуцлагад ордог. Ийм асуудал гаргахгүйн тулд хувь нийлүүлэгчдийн зүгээс аудитын байгууллагаар тухайн гаргасан санхүүгийн тайланг үнэн зөв илэрхийлэгдсэн гэх дүгнэлтийг гаргуулж авдаг. Аудитын байгууллагыг гүйцэтгэх удирдлага биш, хувь нийлүүлэгч олж аудит хийлгэх нь хамгийн чухал. Компаний засаглал сайн биш бол энэ мэт асуудлууд гарах магадлал өндөр байдаг.

 

Бизнесээ ашигтай ажилуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдагИймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044,