Шинэ НяБо нарт юу тохиолддог вэ?

Ихэнх жижиг байгууллагуудад “Манай компани заавал орон тооны Нягтлан бодогчтой байх ёстой”гэсэн уламжлалт ойлголт байдаг бөгөөд зардлаа хэмнэх үүднээс ажлын туршлага бага НяБо ажилд авах нь элбэг байдаг. Гэтэл ажиллаж буй байгууллагаас шалтгаалж Шинэ НяБо нарт таатай бус олон зүйлс тохиолддог. Энэ нь үндсэн ажлаа сайн хийх хүслийг нь бууруулж улмаар ажлаа солих, эсвэл мэргэжлээ солиход хүргэдэг байна. Тухайлбал:

  1. Байгууллагуудын хувьд нягтлан бодогч нь нярав, бичиг хэргийн ажилтан, менежер гэх мэт ажлуудыг давхар хийгээд явах тохиолдол олон. Энэ нь ажлын ачааллыг нь нэмэгдүүлж үндсэн ажилдаа анхаарах боломжыг бууруулдаг.
  2. Нягтлан бодогчоосоо ногдуулсан татвар, НДШ-ийг бууруулах хууль бус шаардлага тавьж эрсдэл гарсан үед Санхүүгээс л боллоо, Мэдээгүй, Сонсоогүй гэж эргэж буцдаг.
  3. Ихэнх удирдлагууд Нягтлан бодогчын гаргаж байгаа эцсийн бүтээгдэхүүн болох Санхүүгийн тайланг бизнестээ хэрхэн ашиглахыг мэддэггүй. Мэдэхгүй учраас “Татвар хэд гарсан?Тайлангаа хоцроогоогүй биз?”гэх мэтерөнхий асуулт асуусан болоод орхидог. Энэ нь тайлан хариуцсан НяБо нарт ажлаа чанаргүй хийх сэдлийг өгдөг.
  4. Нягтлан бодогчоо сургаж мэргэшүүлэх тал дээр төдийлөн анхаардаггүй. Үүнээс шалтгаалж байгууллагынх нь санхүү, Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа хоцрогддог.

Энэ бүх шалтгаанууд нь байгууллагын үргүй зардлыг нэмэгдүүлж, ашигт ажиллагааг бууруулах үндсэн шалтгаануудын нэг болдог.

Мөн ихэнх байгууллагууд Нягтлан бодогч ажилд авахдаа 2-с дээш жилийн ажлын туршлагатай байх гэдэг ерөнхий шалгуур тавьдаг учраас Шинэ НяБо хүссэн ажилдаа ороход хүндрэлтэй байдаг.

Нөгөө талаас туршлагагүй, шинэ НяБо нар шууд байгууллага хариуцсан Нягтлан бодогч хийгээд явах үед ажлын туршлага дутагдаж, ажиллаж буй байгууллагаа САНХҮҮГИЙН ЭРСДЭЛД оруулах нь элбэг байдаг.

Шийдэл:

Мэжик консалтинг аудит ХХК-ний Татварын Мэргэшсэн Зөвлөх үйлчилгээний хэлтсээс дээрх эрсдлүүдийг бууруулах зорилгоор “НяБо дадлагажуулах төсөл”хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөр нь 3-6 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд зорилго нь:

  1. Ажлын туршлага багатай НяБо нарыг сургах, ажиллаж байгаа байгууллагынх нь санхүүгийн үйл ажиллагаан дээр дадлагажуулах;
  2. НяБо дадлагажих хугацаанд байгууллагынх нь санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавин чиглүүлж ажиллах;
  3. Байгууллагуудад санхүү, татварын тайлан гаргаж, санхүүгийн баримт цэгцлэх чадвартай боловсон хүчин бэлтгэж өгөх юм

Хэрэв танай байгууллага Их дээд сургууль төгсөөд удаагүй, эсвэл ажлын туршлага бага Нягтлан бодогчтой бол энэхүү хөтөлбөрт байгууллагынхаа санхүүгийн ажилтныг хамруулахыг хүсье.

Мэжик консалтинг аудит ХХК-ний
Татварын Мэргэшсэн Зөвлөх үйлчилгээний хэлтэс