Санхүүгийн Тайлангийн Талаар Таны Мэдэх Шаардлагатай 12 Зүйл

Ричард Лот -н нийтлэл

Аливаа компанийн санхүүгийн тайлангууд дахь тоонуудтай хэрхэн ажиллахыг мэддэг байх нь хувьцааны хөрөнгө оруулагчдийн хувьд зайлшгүй байх ёстой мэдлэг юм. Бүрэн гүйцэд хийсэн тайлан тэнцэлүүд, орлогын тайлангууд мөн бэлэн мөнгөний урсгалын тайлангуудын тайлбар болон анализ нь аливаа компанид хөрөнгө оруулж болох чанаруудыг ялган харуулах мөн хөрөнгө оруулалтын ухаалаг сонголт хийх үндэс болдог. Хэдий тийм ч гэсэн, бие даасан аль нэг байгууллагын санхүүд анхаарал хандуулахын өмнө санхүүгийн тайлангийн  олон талт байдлаас болж бид санхүүгийн тайлангийн ерөнхий онцлогуудтай танилцсан байх шаардлагатай болдог. Санхүүгийн тайлангууд танд юуг өгч чадах мөн эдгээрийг хэрхэн өөрт давуу талтайгаар ашиглах тухай энэ нийтлэлд тайлбарлах болно.    

1. Санхүүгийн Тайлангууд бол Дүнгийн Хавтгай
Дэлхий дээр тодорхой нэг зүйлд зориулж хөрөнгө оруулдаг сая сая хөрөнгө оруулагчид байдаг бол эдгээр хөрөнгө оруулагчдын ихэнх хувь нь хөрөнгө оруулалтынхаа сонголтын хэрэгсэл болгож үүсгэсэн хамтын санг сонгодог байхад бие даасан ийм хөрөнгө оруулагчдын бүр илүү хувь нь хувьцаанд шууд хөрөнгө оруулалт хийдэг. Хашир хянуур хийсэн хөрөнгө оруулалтын практикуудаас харвал балансын тооцоо сайтай, тогтмол орлоготой орлоготой мөн бэлэн мөнгөний эргэлзээгүй  урсгал бүхий чанартай компаниудыг хайж олох хэрэгтэйг бидэнд өгүүлж байна.    

Та үүнийг өөрөө хийх эсвэл хөрөнгө оруулалтын мэргэжилтнээс зааварчилгаа авна гэж найдсан аль ч тохиолдолд, санхүүгийн тайланд анализ хийх зарим үндсэн чадваруудад суралцах нь тун тустай байж болно  - энэ нь мэдээж шинжээчдэд хамаагүй.  Одоогоос 30-иад жилийн өмнө, бизнесмэн Роберт Фоллет  “Бизнест Хэрхэн Амжилт Олох Вэ”(1987)гэдэг ном бичсэн байна. Тэрээр бизнест байнга ашиг олохын тулд санхүүгийн тайлангаа дүнгийн хавтгай адил болгох явдал юм гэсэн гол санааг дэвшүүлсэн.  Тэрээр “их олон хүн бизнест амжилт гаргах талаар ойлголтгүй байдаг”гэдгийг олж харсан. “Хүмүүс ашиг, актив, бэлэн мөнгөний урсгал мөн хөрөнгө оруулалтаас буцах ашиг зэргийг үргэлж хольж хутгадаг.”

Үүнтэй адил жишээг ихэнх хөрөнгө оруулагчдад, өнөөдөр хэлж болохоор байна, ялангуяа санхүүгийн тайлангууд дахь хөрөнгө оруулалтанд хамаатай үнэ цэнийг ялгаж, салгах тал дээр ойлголт дутмаг байна. Гэсэн ч үүнээс сүрдэж болохгүй; үүнийг хийж болно. Майкл С. Томсетт “Үндсэн Зарчмуудыг Анализыг Эзэмших”(1998) гэсэн номондоо:“Wall Street-д хамгийн том нууц гэж байдаггүй – үүнтэй адил бусад мэргэшсэн салбаруудад ч гэсэн тийм нууц байхгүй. Санхүүгийн ертөнцөд таны ойлгохгүй тийм төвөгтэй  зүйл байх нь тун бага. Үндсэн зарчмууд нь хэлэгдэж буй үг шигээ энгийн бөгөөд харьцангуй төвөгтэй бус ойлголтууд юм. Санхүүгийн мэдээллийг ойлгоход төвөгтэй болгож цорын ганц хүчин зүйл нь мэргэжлийн хэл, хэт төвөгтэй болгосон статистикын анализ болон шууд нэг үгээр хэлж ойлгогдох мэдээлэл дамжуулдаггүй төвөгтэй томьёонууд юм.”(Дэлгэрэнгүй мэдээллийг, Үндсэн Зарчмын Анализын Танилцуулга мөн Үндсэн Зарчим гэж Юу Вэ? гэсэн тайлбаруудаас үз)

Анализ хийх урт ажлыг эхлүүлэхийн өмнө ухаан санаандаа хадгалж байх санхүүгийн тайлангийн 12 нийтлэг онцлогуудыг доор товч тайлбарлах болно.

2. Ямар Санхүүгийн Тайланг Ашиглах Вэ
Хөрөнгө оруулалтын анализ хийхийн тулд, тайлан-тэнцэл, орлогын тайлан мөн бэлэн мөнгөний урсгалын тайлан зэрэг санхүүгийн тайлангуудыг ашигладаг.Ховорхон толилуулдаг хувьцаа эзэмшигчдийн өмч болон хуримтлагдсан ашгийн тайлангуудыг оруулах нь мэдэхэд илүүдэхгүй хэдий ч  шийдвэрлэх түвшиний мэдээлэл биш бөгөөд эдгээрийг санхүүгийн шинжээчид ашигладаггүй. Анхааруулга: хөрөнгө оруулагчдын дунд зөвхөн орлогын тайлан болон тайлан тэнцэлд гол анхаарал хандуулж, ингэснээр бэлэн мөнгөний урсгалыг ямар нэг байдлаар хоёрдагч статустай болгож, ач холбогдлыг бууруулах хандлагатай хөрөнгө оруулагчид бий. Энэ бол одоогоор ажиглагдаж буй алдаа; бэлэн мөнгөний урсгалын тайлан нь шийдвэрлэх ач холбогдол бүхий  задлан шинжилгээний өгөгдлийг агуулдагийг байнга санаж бай. (Дэлгэрэнгүй мэдээллийг Тайлан Тэнцэлийн Тайлбар, Орлогын Тайланг Ойлгох мөн Бэлэн Мөнгөний Урсгалын Мөн Чанар зэрэг тодорхойлолтуудыг унш)

3. Тооны Ард Юу Байгааг Мэдэх
Компанийн санхүү дэхь тоонууд бодит ертөнцийн үйл явдлуудын тусгал байдаг. Хэрэв та гол төлөв тоогоор үзүүлэгдэх энэхүү мэдээллийн үндэс суурь болж буй бодит байдлуудыг олж харж чадвал хөрөнгө оруулалтын анализд авч үзэгдэх эдгээр тоонууд болон санхүүгийн харьцаанууд /тэдгээрээс гарах үзүүлэлтүүдийг (индикаторууд) ойлгоход илүү хялбар байдаг. Жнь, тоотой хуудсуудыг шажигнуулахынхаа өмнө, тухайн компани юу хийдэг, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг, ямар салбарт ажилладаг тухай ойлголттой болох хэрэгтэй гэсэн үг.

4. Санхүүгийн Тайлангийн Олон Талт Байдал
Санхүүгийн тайлангууд нэг цутгамал хэвэнд таарна гэж бүү найд. Санхүүгийн тайлангийн тухай ихэнх нийтлэл болон номуудад нэг-хэмжээ-бүгдэд таарна гэсэн хандлагыг харуулдаг. Туршлага багатай хөрөнгө оруулагч гол чиглэлээс хазайсан буюу “жирийн буюу байдаг л”компанийн гэж нэрлэгддэг дансуудыг толилуулахад алдагдал хүлээх болно. Бизнесийн үйл ажиллагааны нэр төрөл, олон талт байдлаас хамаарч санхүүгийн тайлангийн толилуулга ч гэсэн олон талтай болно гэдгийг сана. Энэ нь ялангуяа ийм үзэгдэлд өртөх нь бага байдаг тайлан тэнцэл, орлого болон бэлэн мөнгөний урсгалын тайлангуудад тохиолддог.  

5. Санхүүгийн Мэргэжлийн Хэлийг Ойлгоход Учрах Бэрхшээл
Санхүүгийн тайлангийн нэр томьёоны танигдсан стандартад нийцүүлж толилуулаагүйн улмаас санхүүгийн тайлангийн ихэнх бүртгэлүүд ойлгоход төвөгтэй болдог. Энэ нь анхан шатны хөрөнгө оруулагч нарыг төөрөгдөлд хүргэж болзошгүй. Энэ тал дээр ойрын ирээдүйн өөрчлөлт гарна гэж найдахад бэрх байгаа хэдий ч, санхүүгийн сайн толь бичиг ашиглавал мэдэгдэхүйц хэмжээгээр тустай байх болно.   

6. Нягтлан Бодох Бүртгэл бол Шинжлэх Ухаан биш Урлаг
Санхүүгийн тайлангуудад дүрсэлсэн шиг компанийн санхүүгийн байр суурийг толилуулахад менежмэнтийн тооцоо мөн шийдвэр нөлөөлнө.  Менежмэнт нь шударга, илэн далангүй байж, гадны аудиторууд шаардлага өндөртэй, буулт хийдэггүй хатуу чанд байх нөхцөлд хамгийн шалгарсан толилуулга бий болно.  Ямар ч бай, нягтлан бодох бүртгэлийн процесст өөрийн мөн чанараараа илэрч болох тодорхой бус байдалд хашир хөрөнгө оруулагч байцаалт хийж, санхүүгийн тайлангийн анализд үл итгэх хандлага баримтлах хэрэгтэй.   (Дээрхтэй холбоотой дэлгэрэнгүй тайлбарыг Хувь Нийлүүлсэн Байгууллагуудын Талаар Уншихаа Бүү Мартаарай! мөн Зүүлт Тайлбарыг Хэрхэн Ойлгох Вэ- 2-р Хэсэг: Тоо Бүртгэлийн Эрсдлийн Үнэлгээ Гаргахгэсэн гарчигуудаас үз.)


7. Нягтлан Бодох Бүртгэлийн Үндсэн Хоёр Журам 
Санхүүгийн тайлангуудыг бэлтгэхэд Олон нийтээр хүлээн зөвшөөрсөн нягтлан бүртгэлийн зарчмууд буюу GAAP-г ашигладаг. Нягтлан бодох бүртгэлийн эдгээр ойлголтууд болон таамаглалууд бүхэлдээ нүсэр том. Хөрөнгө оруулагчдын хувьд, эдгээр журмуудаас ядахдаа түүхэн өртөг болон тооцон хамаатууллын арга(аккруэл тоо бүртгэл)   хоёрын үндэсийг ойлгосон байх нэн чухал. GAAP-д зааснаар, активуудыг одоогийнх нь зах зээлийн үнээс илт өөр байж болох тэдгээрийг худалдаж авсан үнээр (түүхэн өртөг)үнэлдэг. Бараа эсвэл үйлчилгээ хүргэгдэхэд орлого бүртгэгдэх ба зарлага гарсан үед зарлага бүртгэгдэнэ. Ерөнхийдөө, энэ схем нь бодит хүлээн авалт болон бэлэн мөнгө төлөлттэй давхцдаггүй, ийм учраас л бэлэн мөнгөний урсгалын ач холбогдол маш чухал болдог байна.    

8. Санхүүгийн-бус Тайлангийн Мэдээлэл
Эдийн засаг, аж үйлдвэрийн байдлын мэдээлэл мөн өрсөлдөгч компаниудын бодлого,  зах зээлийн хөдөлгөгч хүч, технологийн өөрчлөлт болон чанарын менежмэнт мөн ажиллах хүчний тухай мэдээлэл компанийн санхүүгийн тайлангуудад шууд тусгагддаггүй. Хөрөнгө оруулагчид санхүүгийн тайлангийн мөн чанарыг бие даасан нэг зүйл гэж үзэх шаардлагатай боловч томоохон хөрөнгө оруулалтын хувьд мэдээллийн нилээд сорилттой тулгарч болно.   

9. Санхүүгийн Харьцаанууд ба Үзүүлэлтүүд (Индикаторууд)
Санхүүгийн тайлангууд дахь абсолют тоонууд нь компанийн санхүүгийн чадвар болон нөхцлийг шинжихийн тулд утга учир бүхий харилцан хамааралтай тоонууд болгон хувиргах ёстой хөрөнгө оруулалтын анализын хувьд үнэ цэнэ багатай байдаг. Хандлага тогтоохын тулд үр дүнд нь бий болсон харьцаанууд болон үзүүлэлтүүдийг (индикаторууд)хэд хэдэн удаагийн тайлант үеүүүдийн турш ажиглах ёстой. Энд дахин сануулахад, нэг-хэмжээ-бүгдэд-таарна гэдэг синдромоос болгоомжлох хэрэгтэй. Үнэлгээ агуулсан санхүүгийн хэмжигдэхүүнүүд үйлдвэрлэлийн салбар, компанийн хэмжээ мөн хөгжлийн үе шатаар илт мэдэгдэм ялгаатай байна.   

10. Санхүүгийн Тайлангуудад Хийсэн Тэмдэглэлүүд
Санхүүгийн тайлан дахь тоонуудаар эрх бүхий байгууллагуудын шаардсан  тодруулгыг хийх амаргүй. Компанийн санхүүгийн нөхцөл болон чадварт зөв үнэлгээ гаргахын тулд  санхүүгийн тайлангуудад оруулсан тэмдэглэлүүдийг бүрэн гүйцэд ойлгох нь нэн чухал гэдгийг мэргэжлийн шинжээч нар дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Санхүүгийн тайланд аудит хийх аудиторуудын хэлдэгээр “дагалдах тэмдэглэлүүд нь тухайн санхүүгийн тайлангийн салшгүй хэсэг мөн. Ийм тэмдэглэлүүдийг нухацтайгаар уншиж, судлах хэрэгтэй” гэдэг. (Дэлгэрэнгүйг, Зүүлт Тайлбарууд: Жижиг Шрифтээр Бичсэн Чухал Мэдээллийг Уншиж Эхлэх гэсэн гарчигаас үз.)

11. Аудиторын Тайлан
Хашир хөрөнгө оруулагч нар зөвхөн санхүүгийн тайландаа аудит хийлгэсэн компаниудад хөрөнгө оруулах сонголтыг авч үздэг. Олон нийтэд худалдаалагдах бүх компаниудад санхүүгийн тайландаа аудит хийлгэх шаардлага тавьдаг. Компанийн санхүүг ухаж төнхөж эхлэхийн өмнө, эхний хийх зүйл нь aудиторын тайланг унших явдал юм. Хэрэв аудиторын тайланг “алдаагүй”гэж үзвэл, цааш үргэлжлүүлэх ногоон гэрэл асна. Харин аудиторын тайлан нь өрөөсгөл эсвэл нухацтай байж болох тул, өөрийн үзэмжээр цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдэж болно.  

12. Нэгтгэсэн Санхүүгийн Тайлангууд
Ерөнхийдөө, санхүүгийн тайлангийн гарчигт гарах “нэгтгэсэн”гэдэг үгээр нэгтгэсэн тайлан тэнцэл болохыг илтгэнэ. Толгой компани болон түүний ихэнх хэсгийг-эзэмших (50%-н эзэмшил буюу хүчин төгөлдөр хяналт) салбар компаниудын нэгтгэл гэдгээр хууль ёсны салангид аж ахуй нэгжүүдийн нэгдмэл үйл ажиллагааг эдийн засгийн нэг нэгж болгон илэрхийлэхийг хэлнэ. Өөр өөр аж ахуй нэгжүүдэд салангид тайлангууд гаргаснаас нэг аж ахуй нэгж болгож нэгтгэсэн нь илүү чухал гэсэн илтгэл юм. 

Дүгнэлт
Энэхүү тоймоор өгсөн санхүүгийн тайлангийн тайлбаруудаар уншичдад зөв ерөнхий санаа өгөхийг зорьсон болно. Анхан шатны хөрөнгө оруулагчид эдгээр тайлбарыг байнга санаж, компанийн санхүүд тусгагдсан хөрөнгө оруулалтын чанаруудыг ялгах задлан шинжилгээний нарийвчлалуудыг судлаж, үргэлжлүүлэн суралцахад бэлтгэх хэрэгтэй.  

 

Бизнесээ ашигтай ажиллуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044