Санхүүгийн мэдлэгтэй болохын ач холбогдол юу вэ?

     Өнөөдөр та бизнес эрхэлдэг, эсвэл эрхэлдэггүй байлаа ч таны хувийн амьдрал тэр чигээрээ бизнес. Учир нь хүн бүр орлого олдог, бас зарлага гаргадаг, ашиг алдагдалтай, өр авлагатай, их бага хуримтлуулсан хөрөнгөтэй байдаг. Энэ бол таны бизнесийн амьдрал бөгөөд бизнес бүрт нягтлан бодогч хэрэгтэй байдаг нь тодорхой.

Иймд та нягтлан бодогч хөлсөл, эсвэл өөрөө нягтлан болох нь зүйтэй. Ингэснээр та мэргэжлийн түвшинд санхүүгийн тайлан хөтөлж эхлэх ба сар улирал бүр тайлан гаргаж заншсанаар танд зөв дадал төлөвшөөд зогсохгүй, зардлаа хянаж дутагдалтай талаа эрт олж харах боломж нээгдэх юм.

Тэгвэл зарим хүмүүс санхүүгийн байдлаа эрэгцүүлэх дургүй, санхүүгийн бэрхшээлээ өөрөөсөө, гэр бүлээсээ, ер нь бүх хүнээс нууцалдаг. Ингээд мөнгөний гачигдлаас үүдэлтэй сэтгэлийн зовлон тэр хүмүүсийг тойрсоор л байдаг.

Үүний оронд та санхүүгийн тайлан тооцоогоо гаргасанаар бизнесийн аливаа асуудлыг нээлттэй гаргаж тавина гэсэн үг. Санхүүгийн асуудлаа илэн далангүй ярилцсанаар санхүүгийн бэрхшээлүүд таны ажил хэрэгт хор хохирол учруулахаас өмнө доривтой өөрчлөлт хийх, чухал шийдвэрүүдийг гаргахад танд хялбар болно.

Нягтлан хөлсөлж байхаар энэ мөнгөөрөө хоол, хувцас авсан дээр гэж зарим хүмүүс ярьдаг. Мөнгөө хоол хувцсанд зарцуулсанаар хүн баяждаггүй, санхүүгийн бэрхшээлээ шийдчихдэггүй учраас ингэж бодох нь эндүүрэл юм. Бизнест ашигтай өр, ашиггүй өр, ашигтай орлого, ашиггүй орлого, ашигтай зардал, ашиггүй зардал гэж байдаг. Тэгвэл нягтлантай хөлслөх нь ашигтай зардал.

Банкны зээлийн ажилтан таны дипломны дүнг сонирхдоггүй, харин санхүүгийн тайланг сонирхдог. Дипломны дүн бол таныг сурч байхдаа ямар оюутан байсныг илтгэдэг бол, сургуулиа төгссөний дараах таны дүнгийн хуудас бол таны санхүүгийн тайлан юм.

Бодит амьдрал дээр санхүүгийн тайлан, дүнгийн хуудасгүй хүмүүс сар, улирал, жилд хэр ахицтай яваагаа мэдэх боломжгүй учраас алдаа дутагдлаа засах боломжгүй. Тэгвэл та санхүүгийн тайлангаа дүнгийн хуудастай адилтган үзэж сайн данс тооцоотой байх нь тун ач холбогдолтой байх нь ээ. 

Бизнесээ ашигтай ажиллуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044