AUDIT CUP 2023 спортын их наадам 20 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө.

Аудитын компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг AUDIT CUP спортын их наадам 2023 оны 10 сарын 13-15-ны өдрүүдэд ХҮННҮ-2222, Наадам спорт төвд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнийг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт болон KPMG ХХК нар хамтран зохион байгуулсан ба 41 аудитын компани, Үндэсний Аудитын газар, ММНБИ нийт 350 тамирчид спортын таван төрлөөр оролцлоо.

Энэхүү тэмцээн нь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн гишүүн байгууллага болох аудитын компанийн ажилтнуудыг хооронд нь танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, спортын шилдгүүдийг тодруулах, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чухал ач холбогдолтой.

Тэмцээн спортын таван төрлүүдээр явагдаж аваргуудаа тодруулсан ба нийлбэр оноогоор: Тэргүүн байрыг BDO Аудит ХХК эзэлж, шилжин явах цомын эзэн болж дараагийн Audit cup спорт наадмыг уламжлал ёсоор зохион байгуулахаар боллоо.

Уг тэмцээнд Мэжик консалтинг аудит ХХК болон Нексиа Глобал Монголиа Аудит ХХК нар нэгдэн “MN Team” нэрийн дор хамтран оролцлоо.

Бидний амжилтуудаас:

  • Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Тэргүүн байр – Алтан медаль
  • Дартс эмэгтэй төрөлд Гутгаар байр – Хүрэл медаль
  • Сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор Н.Болормаа тодорч, нийт багийн дүнгээр 6-р байр эзэлсэн амжилттай оролцлоо.

Мөн энэ удаагийн тэмцээнд 2 компанийн хамт олон “Шилдэг хөгжөөн дэмжигч”-ээр шалгарлаа.

Тэмцээнд оролцсон баг тамирчид, дасгалжуулагч, тэмцээний бэлтгэл ажилд гар бие оролцон сэтгэл зүтгэл гаргасан ажлын хэсэг, шүүгч, эмч, хөгжөөн дэмжигч та бүхэндээ баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 


 

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа