Намжил гэж хэн бэ?

 

Намжил цуврал-5

Намжил аудит хийлгэсэн нь...

Тэнгэр түшсэн том барилгын оройд нь байрлалтай том компанийн толгой захирал болсон Намжил компанидаа хөрөнгө оруулалт их хийсэн учраас Санхүүгийн тайлан тооцоогоо нөгөөдүүлдээ тайлагнаж, ам мурийдаг ажилтай болжээ. Тайлангийн хурал дээр хөрөнгө оруулагчид, Наад үнэн худал нь мэдэгдэхгүй тоонуудад чинь итгэхгүй байна гэж хэлсэн нь Намжилыг үүсгэн байгуулсан компаниасаа гарахад хүргэнэ гэж яахан мэдэх билээ.

 

2022 он

Намжил цуврал-4

Намжил ил тод болсон нь...

Намжилын бизнес томрон томорсоор... Олон жил өөрөөсөө ч нууж хааж явсан баримт сэлт нь том хар сэйфэнд нь хав дараастай. Татвар гааль, Нийгмийн Даатгал, Шүүх цагдаа, Өрсөлдөгч гээд бүх зүйлээс айж явдаг болжээ. Гэтэл ашгүй Ил тодын тухай хууль гээч нь гарч нууж хааж явсан хөрөнгө, орлогоо мэдүүлж бизнесээ ил тод болгох боломж гарчээ. Ингээд Намжил цаашид ч ил тод байхаар сэтгэл шулуудаж Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг рүү утас цохино.

2017 он

Намжил цуврал-3

Намжил нягтлан авсан нь...

Үндсэн ажлынхаа хажуугаар НяБо хийх болсон Намжил ажил нь барагдахгүйгээ ухааран НяБо авахаар шийднэ. НяБо ч ажилдаа орж, Намжил ч сэтгэл амар бизнесээ хийх болж. Хэдэн жилийн дараа татварын албанаас гэнэт залгаж шалгалтанд орох болсоныг дуулгана. Туршлагатай гээд байсан НяБо нь будлиан гээчийг жинхэнэ хутгасан байв. Ингээд бөөн акт торгуульд унасан Намжил хэрхэн хүндрэлээс гарахаа бодон нойргүй хононо.

2015 он

Намжил цуврал-2

Намжил нягтлан болсон нь...

Намжил хувийн бизнес хийхээр сэтгэл шулуудна. Мань эр компанийн Захирал гэсэн том нэртэй боловч Жолооч, Нярав, Ачигч, НяБо, Захирал гээд хэд хэдэн дүрд хувирна. Халаасаар нь дүүрэн баримт тооцооныхоо учрыг ойлгохоо больсон Намжил НяБо болохоор хатуу шийдэж их сургуульд сурахаар шийднэ. Ингээд Намжил хэрхэн НяБо болсоныг сонирхоорой.

2014 он

Намжил цуврал-1

Шинэ үеийн Царцаа Намжил...

Бидний мэдэх эргүү тэнэг Царцаа Намжил орчин үед шинэ дүрээр эргэн ирлээ.
Тэрээр сургуульд сурч эрдэм ном хөөсөн боловч багшдаа хөөгдөнө. Багш нь түүнд “Амьдрал чамд юу заахыг анзаарч яв, Амьдралаа авч явах эрдэм тэр болог” гэж хэлнэ. Ингээд сургуулиасаа хөөгдсөн Намжил хэрхэн ажилд орж улмаар Сарын шилдэг ажилтан болсоныг Шинэ үеийн Царцаа Намжил цувралаас сонирхоорой.

 

2011 он