БИЗНЕС ТАМИРЧИН 2022 ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗНЭЭР МЭЖИК КОНСАЛТИНГ АУДИТ ХХК ТОДОРЛОО.

Мастер Проперти Менежмент ХХК-аас UB TOWER , PRO ONE, UB TOWER PLUSS оффисуудын дунд зохион байгуулсан БИЗНЕС ТАМИРЧИН-2022 шилжин явах цомын төлөөх тоглолтууд  2022.11.11-11.13 ны өдрүүдэд Тэмүүжин спорт төвд амжилттай болж өндөрлөлөө.Байгуулагуудын харилцаа холбоог сайжруулах, бизнесийн үйл ажиллагааг нь дэмжих ,хамтын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд шатар, сагсан бөмбөг, ширээний теннис гэсэн спортын 3 төрлөөр зохион байгуулагдаж сагсан бөмбөгийн төрөлд 27-эрэгтэй баг 12-эмэгтэй баг ,ширээний теннисний төрөлд эрэгтэй-23 эмэгтэй-14 тамирчин, шатарын төрөлд эрэгтэй-25  эмэгтэй-10 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж.Мэжик Консалтинг Аудит ХХК 3 тэмцээний нийлбэр дүнгээр аваргын шилжин явах цомын эзнээр шалгарлаа.  

 

ШАТАРЫН ТӨРӨЛД МЭЖИК КОНСАЛТИНГ АУДИТ ХХК-ИЙН ТАМИРЧИН Р.БУЯН-УНДРАХ АЛТАН МЕДАЛ ХҮРТЛЭЭ.

 

БИЗНЕС ТАМИРЧИН 2022 ТЭМЦЭЭНД МЭЖИК КОНСАЛТИНГ АУДИТ ХХК НЬ ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР ОРОЛЦОН ХАМТРАН АЖИЛЛАСАНД ТАЛАРХАН МАСТЕР ПРОПЕРТИ МЕНЕЖМЕНТ ХХК-ААС ТАЛАРХАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ. 

ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН, ОРОЛЦСОН, ЗОХИОН БАЙГУУЛСАН НИЙТ

БАГ ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ. 

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа