Шинэ оффисын нээлт — “Мэжик Чойс” сургалтын төв
“Мэжик Чойс” сургалтын төв үйл ажиллагаагаа өргөжүүлж, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр UB Tower Plus оффисын 509 тоотод шинэ сургалтын анги, оффисынхаа нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээ компанийн хамт олны хүрээнд халуун дулаан уур амьсгалтайгаар болж өнгөрч, шинэ ажлын байрандаа ирээдүйн томоохон зорилтуудаа тодорхойлон, хамт олноороо шинэ хуудсыг нээсэн чухал үйл явдал боллоо.
Шинэ сургалтын танхим нь орчин үеийн стандартад нийцсэн интерьер дизайн, дэвшилтэт тоног төхөөрөмж, тав тухтай орчны шийдэлтэйгээр тохижуулсан бөгөөд нийтдээ 30 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай сургалт, уулзалт зохион байгуулах боломжтой юм.

Цаашид Мэжик Групп нь сургалтын агуулга, арга зүй, багш нарын ур чадвар, суралцагчийн дижитал орчин зэрэг олон талт хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр санаачилгууд нь сургалтын шинэлэг, үр дүнтэй шийдлүүдийг нэвтрүүлэх, суралцагч бүрийн хөгжил, амжилтыг дэмжихэд чиглэнэ.
Манай хамт олон шинэ орчиндоо илүү нээлттэй, урам зориг дүүрэн, нэгдмэл зорилготойгоор ажиллаж, суралцагч бүрийн хөгжлийг дэмжих үйлсэд тууштай зүтгэхээ илэрхийлж байна.
Илүү тав тухтай орчинд мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, амжилтын шинэ аяллаа “Мэжик Чойс”-той хамтдаа эхлүүлээрэй!
Хамгаас шилдэгт өөрөө суралц.
Хамгаас шилдэгт бусдыг сурга.






