Аудит баталгаажуулах үйлчилгээ
Аудит баталгаажуулах үйлчилгээг шулуун шударга зарчмыг баримтлан хараат бус байдлаар чанарын өндөр төвшинд гүйцэтгэх нь Мэжикийн аудитын багийн үндсэн зорилго юм. Бид аудитын ажлыг гүйцэтгэхдээ зөвхөн Санхүүгийн тайланд дүгнэлт өгснөөр зогсохгүй, үйлчлүүлэгчийн бизнесийн соёл, үйл ажиллагаа явуулж буй салбар, зах зээлийн нөхцөл байдал болон уламжлалт эрсдэл зэрэг бизнесийн онцлогийг танин мэдэж үйлчилгээгээ хүргэдэг.
Мэжикийн салбар бүр яг нэг ижил аудит хийх арга, гүйцэтгэлийн горимыг хэрэгжүүлж ажилладаг бөгөөд уг аудит хийх туршлага нь үйлчлүүлэгч бүрийн үйл ажиллагааны онцлогт суурилан үйл ажиллагаанд нь нөлөөлж болох эрсдэлийг тодорхойлж чаддаг юм.
Аудит баталгаажуулах үйлчилгээний багийн Партнер, менежер, аудитор, санхүүгийн мэргэжилтнүүд нь санхүүгийн тайлагналыг үнэн зөв эсэхийг олон арга замаар нарийвчлан судлахад бэлтгэгдсэн байдаг учир аудитын эрсдэлээс мэргэжлийн шийдлийн дагуу зайлсхийх боломжийг олж харж чаддаг.
Санхүүгийн тайланд аудит хийхдээ нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ийн шинэчлэлт, өөрчлөлт бүр нь үйлчлүүлэгчийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг сайтар үнэлж, хамгийн бодит дүгнэлтийг хүргүүлэхийг тэргүүнд тавьж ажилладаг. Мөн Монгол Улсын хууль тогтоомжоор шаардлагууд үйлчлүүлэгч хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаа, түүнийг хэрэгжүүлэх даган мөрдөхөд тусалж ажилладаг.
Аудитын тайлан хэнд хэрэгтэй вэ?
-
Жилийн эцсийн санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж харьяа дүүргийнхээ төрийн санд тушаах шаардлагатай байгууллагууд
-
Хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарт
-
Тендер, худалдан авах ажиллагаанд оролцож буй аж ахуйн нэгж байгууллагад
-
Шинээр зээл, хөрөнгө оруулалт авах гэж буй аж ахуйн нэгж байгууллагад
-
Өөрчлөн байгуулагдаж, татан буугдаж байгаа болон бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад
Аудит хийлгэх нь ямар ашигтай вэ?
-
Нягтлан бодох бүртгэлийн алдааг олох боломж
-
Санхүүгийн тайлагналын материаллаг алдааг залруулах боломж
Аудит хийх аргачлал
Бид аудитыг Олон Улсын Аудит ба Баталгаажуулалтын Стандартын зөвлөлөөс баталсан Аудитын Олон Улсын стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. Аудитын ажлыг гүйцэтгэх аудиторын ажил нь дараах дарааллын дагуу хийгдэнэ.
-
Компанийн тухай ойлголт авах
-
Компанийн эрсдэлийг тодорхойлох
-
Дотоод хяналтын тухай ойлголт
-
Санхүүгийн тайлан, орлогын тайлангийн өөрчлөлтийн судалгаа
-
Материаллаг төвшин тодорхойлох
-
Баланс орлогын тайлангийн дансны эрсдэлийг тодорхойлох
-
Эрсдэл тодорхойлогдсон данс тус бүр дээр тооцооллын болон дэлгэрэнгүй тест хийх
-
Тооллогын процесс гүйцэтгэх
-
Тулган баталгаажуулалтын процесс гүйцэтгэх
-
Үйлчлүүлэгчид залруулга, алдааны талаарх зөвлөмж өгөх
-
Аудитын тайлан бэлтгэх
-
Удирдлагын захидал хүлээн авах
-
Аудитын ажилд чанарын хяналт хийх
-
Аудитын тайланг хүлээлгэн өгөх
Бусад баталгаажуулах ажил хийлгэхэд бүрдүүлэх материалын жагсаалт
№ |
Бүрдүүлэх материал |
√ |
1 |
Санхүүгийн тайлан тодруулгын хамт /тамга тэмдэгтэй/ |
|
2 |
Улсын бүртгэлийн гэрчилгээ |
|
3 |
Гүйлгээ баланс, ажлын хүснэгт, |
|
4 |
Ерөнхий журнал /Тамга тэмдэгтэй хэвлэсэнээр/ |
|
5 |
12 дугаар сарын харилцахын хуулга, кассын тайлан /хэвлэсэнээр/ |
|
6 |
Татварын албатай тооцоо нийлсэн Татварын үлдэгдлийн баталгаажуулалт хуудас |
|
7 |
4-р улирлын ХАОАТ-ийн тайлан, ААНОАТ-ын тайлан/тамга тэмдэгтэй/ |
|
8 |
12 -р сарын НӨАТ-ийн тайлан, НДШ-ийн тайлан/хэвлэсэнээр/ |
|
9 |
2017 оны аудитын тайлан (Мэжик Консалтинг Аудит ХХК-р хийлгэж байсан бол шаардлагагүй) |
|
10 |
Файлаарх мэдээллүүд (Санхүүгийн бэлтгэсэн программын мэдээлэл) |
|
11 |
Банкны зээлийн дансны хуулга, авлага, өглөгийн тооцоо нийлсэн акт |
|
12 |
Удирдлагын хариуцлагын талаарх мэдэгдэл /Маягтыг аудитын компаниас авч бөглөж өгнө./ |
|
Материал бүрдүүлэхтэй холбоотой асуух зүйл гарвал 88112064 утсаар холбогдоно уу.