eMAGIC аудитын системийн нээлт боллоо
Санхүүгийн тайлан бол бизнесийн үйл ажиллагааны толь, харин аудит бол санхүүгийн тайлангийн эцсийн баталгаажуулалт юм. Иймээс зөвхөн аудитлагдсан санхүүгийн тайланг хэвлэн нийтэлж, эцсийн хэрэглэгчдэд танилцуулдаг билээ. Энэ утгаараа аудит бол бизнес дэх оролцогч талуудын итгэлцлийг нэмэгдүүлж, ил тод байдлын баталгаа болдог.
Иймд үйлчлүүлэгчид үнэн зөв тайлан, зөвлөмж өгөх нь аудитын үйл ажиллагааны эцсийн зорилго байдаг. Энэхүү зорилгод хүрэхийн тулд аудитын үйл ажиллагаа доорх шалгууруудыг хангасан байх ёстой гэж үйлчлүүлэгчид үздэг.
- Ойлгомжтой байх;
- Чанартай, чадварлаг байх;
- Нууцлалтай байх;
Энэ шаардлагын хүрээнд бид аудитын үйл ажиллагаанд зориулсан eMagic системийг Microsoft Dynamics 365 платформ дээр хөгжүүллээ.
eMagic нь үйлчлүүлэгч болон аудитын байгууллага хоорондын харилцаа, мэдээлэл дамжуулалтыг цахим хэлбэрээр холбох автоматжуулсан систем бөгөөд үйлчлүүлэгчийн мэдээллийг аюулгүй, шуурхай байдлаар хүлээн авч, процессын дагуу боловсруулах зорилготой шийдэл юм.
Систем ашигласнаар үйлчлүүлэгч байгууллагад ирэх үндсэн ГУРВАН давуу тал:
-
Мэдээллийн аюулгүй байдал хангагдана.Үйлчлүүлэгчийн мэдээлэл найдвартай орчинд хадгалагдах ёстой. eMagic систем нь бүх өгөгдлийг төвлөрсөн орчинд хамгаалж, эрх бүхий хэрэглэгчдэд хяналттайгаар нэвтрэх нөхцөл бүрдүүлнэ. Ингэснээр мэдээлэл алдагдах, өөрчлөгдөх, устах эрсдэл буурч, аудитын нотолгоо баталгаатай хадгалагдана.
-
Хэрэглэгчийн порталтай болно.
Хэрэглэгч өөрийн эрхээр портал руу нэвтэрч аудит хийхэд шаардлагатай мэдээллийг байршуулахаас аудитын эцсийн бүтээгдэхүүнийг авах хүртэлх аудитын байгууллагатай харилцах харилцаа, мэдээллийг нэг урсгалаар авах, хянах, ашиглах боломжтой. -
Хариуцлага байдал нэмэгдэнэ.
Оролцогч талуудын харилцаа ил тод болох бөгөөд аудитын ажил ойлгомжгүй, чанаргүй байх, удаашрах гэх мэт хариуцлагагүй байдлуудыг тодорхойлох боломжтой.
Систем ашигласнаар аудитын байгууллагад ирэх үндсэн ГУРВАН давуу тал:
-
Аудитын үйл ажиллагаа процессын дагуу явагдана.Аудитын үйл явцыг процессоор удирдах нь алдаа, давхардлыг багасгаж, ажлын чанарыг тогтмолжуулдаг. Хяналтын системийн тусламжтайгаар төслийн явц, хугацаа, гүйцэтгэлийг нарийн хянах боломж бүрдэнэ.
-
Цаасгүй шийдэл.eMagic систем нь аудитын баримт бичгийг цаасан байдлаас цахим хэлбэрт шилжүүлснээр гар ажиллагааг багасгана. Ингэснээр цаг хэмнэхээс гадна ногоон санаачилгад хувь нэмэр оруулж, байгальд ээлтэй хандлагыг дэмжиж, хэвлэмэл баримт дамжуулах хүлээлгийн цагийг товчилно.
-
Аудитын хяналтын тогтолцоо.Аудитын төслийн багийн үйл явцын уялдаа, хяналтын тогтолцоо тодорхой болж, хурд нэмэгдэнэ.
eMAGIC системийн нээлтийг Мэжик Консалтинг Аудит ХХК-н гүйцэтгэх захирал С.Мөнхбаяр нээж, аудит баталгаажуулах үйлчилгээний цаашдын чиг хандлага, зорилго зорилтоо танилцуулан үг хэллээ. Үүний дараагаар Microsoft 365-ын Монгол дах албан ёсны түнш Мэжик Клоуд ХХК-ийн системийн хөгжүүлэгч О.Гүндэгмаа системийн танилцуулгыг хийв. Арга хэмжээний төгсгөлд Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн партнер Д.Түмэнжаргал, аудитын менежер Н.Мөнхзаяа, ерөнхий менежер Ч.Алтангэрэл нар санал сэтгэгдлээ хуваалцсанаар арга хэмжээ амжилттай өндөрлөсөн юм.
Бид 12 дугаар сард үйлчлүүлэгч нартайгаа eMagic системийн нээлтээ хийхээр төлөвлөж байна. Энэхүү уулзалтаар өнгөрсөн оны аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцэж, цаашид авах зөвлөмжүүдийг өгөхөөс гадна системийн танилцуулга болон бусад холбогдох мэдээ, мэдээллийг солилцох юм.
eMAGIC системийг хөгжүүлсэн хөгжүүлэлтийн баг болон компанийн аудитын хэлтсийн хамт олондоо цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.