Баримтгүй бараа авсан бол Санхүүгийн тайландаа хэрхэн тусгах вэ?
Аж ахуйн нэгж /суутгагч/ - үүд хүнс,барааны зах дээр хувиараа хөдөлмөр эрхлэн лангуу ажилуулж байгаа иргэдээс бараа , бүтээгдэхүүн худалдан авсан үед татварыг хэрхэн тооцож яаж төсөвт шилжүүлэх талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байна.
Аж ахуйн нэгж /суутгагч/ байгууллагууд Санхүүгийн тайлан гаргахад хамгийн чухал нь баримт бүрдүүлэлт байдаг. Зарим байгууллагуудын хувьд хувь хүнээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахад ихэнх тохиолдолд баримтгүй байдаг. Тэгвэл бид энэ тохиолдолд хэрхэн баримтжуулах ёстой вэ гэвэл гурван аргаар баримтжуулж болох юм. Үүнд:
1. Баримтгүй хувь хүнээс бараа бүтээгдэхүүн , ажил үйлчилгээ худалдан авсан үед: Аж ахуйн нэгж /суутгагч/ - ууд хүнс,барааны зах дээр хувиараа хөдөлмөр эрхлэн лангуу ажилуулж байгаа иргэдээс бараа , бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд уг бараа бүтээгдэхүүний үнэд олгож буй орлогыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 12 дугаар зүйлийн 12,2 –д заасан “тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлого ” гэж үзэн хуулийн 26-р зүйлийн 26.1.1 /энэ хуулийн ...12.2,...д заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1 –д заасан 10 хувиар албан татвар ногдуулж, төсөвт шилжүүлэх/-д заасны дагуу албан татвар ногдуулж , 26.3 –д заасны дагуу дараа сарын 10-ны дотор холбогдох төсөвт шилжүүлэх. Ийнхүү суутган авч төсөвт шилжүүлсэн баримт болон албан татвар төлөгчийн орлого , татварын бүртгэлийн дэвтэр / байхгүй тохиолдолд иргэний үнэмлэх/- ийн хуулбар аж ахуйн нэгжийн хувьд баримт болно. Энэ талаар “Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлан” Маягт /ТТ-12/ түүний хавсралт ТТ-12(1)/ - ээр тайлагнана. Татварын албанаас ирсэн тодруулгыг [highlight]энд дарж үзнэ үү[/highlight] Жишээн дээр тайлбарлавал: “Сүлд” ХХК нь Наран туул зах дээр зогсдог иргэн Нарангаас 1.000.000₮ - ны хангамжийн зүйл худалдан авсан. Иргэн Нарангаас Сүлд ХХК нь баримт авч санхүүгийн тайландаа тусгах ёстой. Тэгтэл тухайн хүн маань огт татвар төлдөггүй хүн учраас түүнд баримт байхгүй. Энэ тохиолдолд иргэн Наран орлого олсон бол татвар төлөх үүрэгтэй. Тийм учраас 23.1 –д заасны дагуу 10 хувиар албан татварыг суутган авч ТТ-12 маягтаар тайлагнаж өгнө. Жич: Суутган авахдаа иргэн Нарангийн ирэний үнэмлэхийг канондан авч баримт болгоно. Иргэн аль дүүрэгт харъяалагдаж байна тэр дүүрэгт нь шилжүүлнэ. Ингээд Нарангаас хэдэн төгрөг суутган авах вэ? Иргэн Наран = 1.000.000 * 10% = 100.000₮ суутгуулна гэсэн үг. Санхүүгийн тайландаа тусгахдаа:
Он.сар.өдөр |
Гүйлгээний утга |
ДТ |
КТ |
Дүн |
2013.04.22 |
Хангамжийн материал авав. |
Хангамжийн материал |
Мөнгөн хөрөнгө |
900.000 |
2013.04.22 |
ХХОАТ суутган авсан |
Хангамжийн материал |
*ХХОАТ өр |
100.000 |
*ХХОАТ өр – Суутгагч суутгаж авсан татвараа ТТ(12) маягтын 17 – р мөрөнд бичиж тайлагнана.
Ихэнх тохиолдолд иргэд маань хуулиа мэдэхгүйн улмаас суутгуулахгүйгээр бараа бүтээдэхүүнээ зарж ашиг орлого олж байдаг. Тэгвэл бид санхүүгийн тайландаа доорх байдлаар тусгана.
Он.сар.өдөр |
Гүйлгээний утга |
ДТ |
КТ |
Дүн |
2013.04.22 |
Хангамжийн материал авав. |
Хангамжийн материал |
Мөнгөн хөрөнгө |
1000.000 |
2013.04.22 |
ХХОАТ суутган авсан |
Хангамжийн материал |
ХХОАТ өр |
100.000 |
2. Баримттай хувь хүнээс бараа бүтээгдэхүүн , ажил үйлчилгээ худалдан авсан үед: Харин орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй иргэнээс ажил үйлчилгээ , бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд уг татвар төлөгчийн тухайн сарын албан татвар төлсөн гэрчилгээ/патент жишгээр татвар төлөн баримт/-ний хуулбар нь баримт болно. Бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан нь дээр дурьдсан баримтаар нотлогдож байгаа тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасадах зардлаар хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй. Мөн хувь хүмүүс хувь хүний тамгатай баримтууд өгдөг энэ баримт бас нотлох баримт болж болно. Гэхдээ хувийн тамга нь хуурамч байх нь олонтой байдаг. Тэгэхээр бид ямар тамга нь хүчин төгөлдөр гэж үзэх вэ гэхлээр тухайн тамган дээр хувь хүний нэр , татвар төлөгчийн дугаар , утасны дугаар байгаа эсэхийг нь шалгаж авах хэрэгтэй. Зарим үед нэр , утасны дугаар байж байдаг ийм тамга бол хуурамч гэсэн үг.
3. Цэнхэр дэвтэртэй иргэнээс худалдан авалт хийсэн үед:
Цэнхэр дэвтэртэй татвар төлөгчөөс бараа бүтээгдэхүүн , ажил үйлчилгээ , худалдан авсан үед дэвтэр дээр нь бичилт хийгээд тухайн дэвтрийн нүүрийг нь бичилт хийсэн хэсэгтэй нь канондан авч хавсаргана. Энэ тохиолдолд татвараас хасагдах зардлаар хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл: Цэнхэр дэвтэртэй иргэнээс худалдан авалт хийсэн үед татвар суутгахгүй байж болно гэсэн үг. Цэнхэр дэвтэртэй хүн өөрөө татвараа тодорхойлж төлнө.