ЯПОН БОЛОН БНСУ-ЫН ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ КОМПАНИУДЫН УДИРДЛАГУУД “МЭЖИК КОНСАЛТИНГ АУДИТ” ХХК-ААР ЗОЧИЛЛОО.

Япон болон Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн сайн дурын холбооны ерөнхийлөгч Такехито Като, БНСУ-ын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн цахим бизнес хариуцсан захирал Чо Дук Хи нар “Мэжик консалтинг Аудит” ХХК-аар зочилж, манай үйл ажиллагаатай танилцлаа.  

Дээрх төлөөлөгчдийг гүйцэтгэх захирал С.Мөнхбаяр хүлээн авч уулзсан ба компанийн үйл ажиллагаа болон цахим программ хөгжүүлэлтийн нөхцөл байдлын талаар танилцуулж, харилцан туршлага солилцож ярилцлага хийлээ. 

Өнгөрсөн 4 дүгээр сард Япон – Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн сайн дурын холбооны ерөнхийлөгчийг шинээр томилох хурал Япон улсад болсон. Энэ үеэр "Жижиг дунд бизнесийн өсөлтийг дэмжих ТМЗ-ийн баталгаажуулах үйлчилгээ болон амжилттай ажиллаж буй эмэгтэй ТМЗ-ийн бизнесийн загвар" сэдэвт арга хэмжээ болсон юм. Уг арга хэмжээнд Япон, Монгол, Солонгос Улсын төлөөллүүд ”Баримт хавсаргах буюу баталгаажуулах тогтолцоо” өөр өөрийн улс оронд хэрхэн хэрэгжиж байгаа талаар илтгэл тавьсан байдаг. Мөн “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний Цахим шилжилт” сэдэвтэй ТМЗ Чуулган-2025 арга хэмжээ удахгүй зохион байгуулагдах ба энэхүү үйл ажиллагааны эхлэл болгож өнөөдрийн уулзалт зохион байгуулагдаж буйг гүйцэтгэх захирал С.Мөнхбаяр онцоллоо. 

Мэжик консалтинг Аудит ХХК-д зочлон ирсэн зочид төлөөлөгч, мэргэжил нэгтнүүддээ баярлалаа. 

 

 

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа