Мэжик консалтинг Аудит ХХК-ийн Ерөнхий менежер, МНБ Ч.Алтангэрэл нь МНБ-ийн хугацаагүй эрх болон аудиторын батламжаа гардан авлаа.
МНБ Аудитор Ч.Алтангэрэл нь тасралтгүй суралцаж, мэргэжлийн мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлж, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг 2021 онд гардан авснаар ММНБИ-ийн гишүүн болсон.
МНБ, Аудитор Ч.Алтангэрэл нь 2009 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль-“Инженер-Эдийн засагч” мэргэжлээр төгссөн.
МНБ Аудиотор Ч.Алтангэрэл нь ур чадварын хувьд: Мэргэжлийнхээ чиглэлээр дараах сургалтуудад хамрагдаж туршлагажсан.
-
ШУТИС-ийн нээлттэй боловсролын төвийн багшлахуйн ур чадвар олгох сургалтад суралцаж, багшлах эрхийн үнэмлэх
-
Монгол Улсын хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох сургалтууд
-
Үндэсний аудитын газраас зохион байгуулсан “Хараат бус аудитын компанийн аудиторуудын чадавхыг сайжруулах” сэдэвт сургалт
-
Үндэсний аудитын газраас зохион байгуулсан “Санхүүгийн тайлангийн аудит хийх аргачлал” сургалт
-
Мөнгө угаах терроризммыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн Комплаенсийн ажилтнуудад зориулсан сургалт
-
Даатгалын байгууллагад аудит хийх эрх олгох сургалт
-
Үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх аудиторын сургалт
-
Аудиторын эрх олгох сургалтууд
МНБ Аудитор, Ерөнхий менежер Ч.Алтангэрэл нь ажилласан туршлагын хувьд:
-
2011-2016 онд Мэжик Чойс ХХК-д Оффис менежер, Санхүү бүртгэлийн багш, Сургалт хариуцсан менежер
-
2016 оноос Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн Аудитор, Ерөнхий менежерээр одоог хүртэл үр бүтээлтэй ажиллаж байна.
МНБ Аудитор Ч.Алтангэрэл нь аудит, нягтлан бодох бүртгэлийн салбарт нийт 14 жил ажилласан ба аудитын чиглэлээр гүйцэтгэлийн болон нийцлийн аудит, 50 гаруй аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн аудит хийсэн мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлагатай.
Ч.Алтангэрэл нь Мэжик консалтинг Аудит ХХК-ийн аудитораар ажиллах хугацаандаа сүүлийн 4 жилд 200 гаруй аудитын гэрээт ажлуудад аудитын менежерээр ажиллаж тухай жилийн орлогын 40-60 хувийг бүрдүүлэн ажилласан байна.
Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор, Ерөнхий менежер Ч.Алтангэрэлийг санхүүгийн салбарт үр бүтээлтэй тасралтгүй ажилласан ур чадварыг өндрөөр үнэлж, Сангийн яамнаас 2023 онд Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ.
Мэргэжлээрээ өсөн дэвшиж, салбартаа үнэлэгдсэн мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүд “Мэжик Консалтинг Аудит” ХХК-аас төрөн гарсаар байгаад бид бахархаж байна.
Шинэхэн аудитор МНБ Ерөнхий менежер Ч.Алтангэрэлдээ амжилт бүтээлийн дээдийг хүсэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.