Татварыг хөөх үү, Татварт хөөгдөх үү.

Татвар төлөхийг хүсдэг хүн гэж байдаггүй. Тийм учраас хүн бүр болж өгвөл татвараас зугтахыг боддог. Энэ үеэс эхлээд та татварт хөөгдөж эхэлнэ. НӨТ, ААНОАТ, ХХОАТ, НДШ, гааль гээд маш олон татваруудхөөнө.

 

Тэгээд нэг өдөр таныг гүйцэж ирээд танай хаалгыг тогшино.

Гэтэл та тэр шалгалтанд нь бэлэн биш байдаг. Хэд хоног сунжирч юмнуудаа жаахан цэгцлэх гэж хэрэндээ үзнэ.Өнөөх татвар: Та чинь ер нь яасан их зугтдаг нөхөр вэ гэж байгаад л таны сүүлийн 2-5 жилийн хамаг орлого, зардал, баримт гэх зүйлсийг ухаж түнхэж баахан торгуульд унагана.

 

Хугацаандаа татвараа төлөөгүй байна л гэнэ, Хүчин төгөлдөр биш баримт байна л гэнэ. Орлогоо нуусан, зардалаа буруу тодорхойлсон байна л гэнэ. Танайтай адил газар ийм байхад танайх яахаараа ийм байдаг юм л гэнэ. Өнөөх татвар таны санаанд оромгүй тоог хэлж Татварын хуулийн тэдийн тэдэд заасны дагуу гэж байгаад л акт уншиж гарна.

 

Та ниргэсэн хойно хашгирав гэгч л болно. Одоо тэгээд уйлаад яахав.

Татварын хууль мэдэхгүй бизнес хийнэ гэдэг бол ХАРААГҮЙ ХҮНИЙГ ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙГЭЭР ГАНЦААРАНГ НЬ ГУДАМЖИНД ЯВУУЛАХТАЙ АДИЛ ГЭЖ ҮЗДЭГ.   Энэ нь татварын эрсдэлийг урьдчилан тооцоолж байхыг анхааруулж байгаа хэрэг.

Тиймээс бизнес эрхлэгч нар доорх зөвлөмжүүдийг анхаарч байвал зохистой.

  •  Татварын шалгалт байгууллага дээр 2-5 жилийн давтамжтай ордог. Тэр давтамж нь болохоос өмнө бүх юмнуудаа бэлдээд татварын албанд хүсэлт тавьж шалгуулж болдог. Хүсэлт тавиад шалгуулж байгаа газарт татварын  шалгалт хөнгөн орох магадлалтай.
  • Нягтлангийн ажлын үр дүн татварын шалгалт орсоны дараа гардаг. Гэтэл татварын шалгалт орохоос өмнө хэд хэдэн нягтлан соличихсон бол эргээд хэнтэйгээ хариуцлага тооцох вэ Тиймээс Нягтлантайгаа гэрээтэй ажилла. Ялангуяа татварын шалгалттай холбоотой асуудлыг гэрээндээ заавал тусга.
  • Танай байгууллага дээр татварын шалгалт ороход ямар эрсдэл байгааг урьдчилан харах, сэргийлэх арга хэмжээ авах. /Мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авах г.м/
  • Санхүүгийн тайлан, татварын тайланг уншиж чаддаг байх.

 

Компаний зорилго бол ашигтай ажиллах явдал. Ашиг хийхийн тулд борлуулалт хийх хэрэгтэй. Борлуулалт сайжрах, эсвэл муу байх нь менежерийн ажлаас шалтгаалдаг.

Харин ашигтай ажиллахын тулд зардлыг бууруулах хэрэгтэй. Жишээ нь: Компаний ажилтнууд компаний хөрөнгөнөөс хумслаад байвал зардал өснө.  

Татварын шалгалт ороод өндөр акт тавиулбал зардал өснө. Санхүүгийн ажлын уялдаа холбоо муу бол зардал өснө. Эдгээрийг гаргахгүй байх нь нягтлангийн хийх ажил. Тиймээс нягтлангийнхаа хийж байгаа ажлыг ойлгож, хэрэгтэй мэдээллээ цаг тухайд нь шаардан авч хэрэглэж чаддаг байх нь бизнесмен хүнд байх ёстой ур чадваруудын нэг юм.

Мэжик чойс төв.

Татварын сургалтын хөтөлбөр.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа