MagicFinance программын хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. MagicFinance программ 2026 оны 04 сарын шинэчилсэн хувилбараа гарган танилцуулж байна.
Энэ удаагийн шинэчлэлээр:
№ | Үндсэн асуудлууд | Төрөл | Шийдэл | Үр дүн | Заавар |
1. Програм удсан, гацсан тохиолдолд авах арга хэмжээ |
| ||||
| Өгөгдөл ихтэй үед файлын ажиллагаа уддаг асуудал | Зассан | Ерөнхий журнал-(Jurnal), Ебаримт-(EB), Цалин-(Tsalin), Мөнгөн хөрөнгө-(Hariltsah$) зэрэг томоохон шийтнүүдэд томьёо хөлдөөдөг болсон. “Томьёо хөлдөөх” товч дарсанаар тайлангуудыг үнэн зөв татах боловч, ажил гүйлгээг зассан, нэмсэн тохиолдолд үр дүнг тооцоолохын тулд “томьёо сэргээх” товч дарах шаардлагатай. | Томьёо хөлдөөсөнөөр их өгөгдөлтэй тохиолдолд файлын хэмжээ 2 дахин багасна. Тайлангуудтай ажиллахад хурд мэдэгдэхгүйц нэмэгдсэн байна. | |
2. Хөрвүүлгэ хийхэд гараас тохируулга хийдэг асуудал |
| ||||
| Хөрвүүлгэ хийсний дараа Tootsoonegt шийт гараас тохируулдаг асуудал | Зассан | Хуучин файлаас шинэ файлруу Хөрвүүлгэ хийхэд Авлага өглөгийн тайлан-(Tootsoonegt) гараас тохируулдаг байсан бол автоматаар тохируулдаг болсон. | Хөрвүүлэг хийсний дараа Авлага өглөгийн тайланд (Tootsoonegt) мөр нэмэх, гараас нэрс болон эхний үлдэгдэл оруулах шаардлагагүй болсон. Ингэснээр хөрвүүлэг 100 хувь автомат ажиллагаатай болсон. | |
3. Мөнгөн хөрөнгийн тайлан гаргах |
|
| |||
| Банкны хуулга боловсруулах техник | Шинэ | Банкны харилцахын хуулга боловсруулах (BankData) шийт шинээр нэмэгдсэн ба энд банкнаас татсан харилцахын хуулгуудаа EXCEL-ээс COPY PASTE хийж оруулна. Харилцахын зарлагын гүйлгээний шимтгэл, хураам г.м жижиг дүнгүүдийг сарын эцэст нэгтгэж харуулдаг болсон. | Ингэснээр зарлагын гүйлгээний мөрийн тоо 2 дахин буурч, гар ажиллагааг хөнгөвчилнө. Жижиг гүйлгээний босго дүнг гараас Жишээ нь: 5000 гэж оруулбал 5000-аас доошх бүх гүйлгээг зөвхөн сарын эцэст нэгтгэж харуулна. Огноо болон тооны форматыг автоматаар засна. | |
| Мөнгөн хөрөнгийн тайлан гаргах | Шинэ | Касс, Харилцахын Мөнгөн хөрөнгийн бүх тайланг (hariltsah$) шийтэнд оруулна. Банкны тайлангийн хувьд эхлээд дээр дурдсан BankData шийтэнд харилцахын хуулгаа боловсруулж гүйлгээний мөрийг багасгана. | Орлогын баримт, Зарлагын баримт, Нэхэмжлэх г.м баримтууд автоматаар гарна. | |
| еБаримтыг Мөнгөн хөрөнгийн тайлантай холбох асуудал | шинэ | еБаримттай борлуулалт болон худалдан авалтын жагсаалтыг програм руу хөрвүүлсэний дараа Орлого зарлагын баримтын ард хавсаргах еБаримтыг сонгож өгнө. | Орлого, Зарлагын үндсэн баримтын ард дагалдах баримтыг еБаримтаар хавсаргаж жагсаалтаар харуулна. | |
| Нэхэмжлэх бичих, мөнгөн хөрөнгийн тайлантай холбох техник | шинэ |
| Нэхэмжлэхийн дагуу орж ирсэн мөнгөний дүнг Мөнгөн хөрөнгийн тайланд харьцуулалт хийж зөрүүг гаргана. | |
| Мөнгөн хөрөнгийн журнал гаргах, Ерөнхий журналтай холбох техник | шинэ |
| Мөнгөн хөрөнгийн тайлан дээр үндэслэж Мөнгөн хөрөнгийн Журнал гарах ба Програмын Ерөнхий журналтай автоматаар холбоно | |
| Мөнгөөр үүссэн авлага, өглөгийн тайлан бэлтгэх техник | шинэ |
| Мөнгөөр үүссэн авлага, өглөгийн тайланг тусад нь боловсруулна. | |
|
| шинэ |
| Мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн гүйлгээг хянах боломжтой. | |
4. Гадаад валютаарх гүйлгээ буюу Ханшын тэгшитгэл хийх |
| ||||
| Монгол банкны ханшыг EXCEL-ээр татаж програмруу PASTE хийж оруулдаг. | Зассан | Монгол банкны ханшыг автоматаар татуулах боломжтой | "Ханш татуулах" товч дарахад ханшын бүх мэдээлэл програмд автоматаар орж ирнэ. EXCEL-ээр дамжуулахгүй болсон | |
| Мөнгөн хөрөнгийн ханшын тэгшитгэлийг журнал руу гараас оруулдаг | шинэ | Мөнгөн хөрөнгийн бодит ашиг, алдагдлыг журнал руу автоматаар хөрвүүлэх боломжтой болсон. | Мөнгөн хөрөнгийн ханшын тэгшитгэл хувь автомат болсон | |
| Дансны кодчилолд Мөнгөн хөрөнгийн дансанд валютын төрөл сонгодоггүй. | шинэ | Мөнгөн хөрөнгийн данс бүр дээр валютын төрөл сонгох боломжтой болсон. | Дансны кодчилол хэсэгт Мөнгөн хөрөнгийн дансанд Валютын төрөл сонгодог болсоноор гадаад валютын гүйлгээ хийх бүр ханш автоматаар татагдана | |
5. Хэрэглэгчийн эрхийн тохиргоо хийх |
|
| |||
| Нэг хэрэглэгчийн эрхээр бүх тайлан руу нэвтрэх боломжтой байсан | шинэ | Мөнгөн хөрөнгийн тайлан, Цалин гэх мэт зарим туслах тайлангуудыг тусдаа эрхээр нэвтэрч боловсруулах боломжтой. Өөрөөр хэлбэл тусдаа эрхээр нэвтэрсэн хүн бусад тайлангуудыг харах боломжгүй. | Туслах тайлангуудыг туслах нягтлан боловсруулсаны дараа Ерөнхий НяБо Санхүүгийн тайлангаа гаргах боломжтой | |
6. Хяналтын самбарыг графикаар харуулах |
|
| |||
| Хяналтын самбарын мэдээлэл 70 гаруй мөрөнд дэлгэрэнгүйгээр гардаг байсан | Зассан | Хяналтын самбарын мэдээллийг 20 орчим үзүүлэлтээр Графикаар нэгтгэн харуулах боломжтой болсон. | Ямар тайлан дээр хэдэн алдаа гарсаныг хураангуй байдлаар харах боломжтой | |
7. Ерөнхий журналын гүйлгээг задалж харах |
| ||||
| Ерөнхий журналын I баганад 1-88 хүртэл тоо бичихэд энгийн бичилтийг нийлмэл бичилт болгон хувиргадаг боловч бичилтийн задаргааг харах боломжгүй байсан. | шинэ | Дансны бичилтийн задаргааг 5 хүртэл мөрөөр задалж харуулах боломжирй болсон. | Зарим онцлог гүйлгээнүүдийн дансны бичилтийг задалж харан татварын тайланд хэрхэн татагдаж байгаа нөлөөллийг харах боломжтой болсон | |
8. ХХОАТ хөнгөлөлт тохируулах |
| ||||
| Цалин бодогдох үед 3,6,9,12 саруудад ХХОАТ-ын хөнгөлөлтийг тохируулах шаардлага гардаг. Өмнө нь ажилтан нэг бүрээр тохиргоо хийдэг байсан. | Зассан | ХХОАТ-ын хөнгөлөлтийг тохируулахдаа 3,6,9,12 саруудад тохиргоо хийх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл тухайн сард ажилласан ажилтнуудын ХХОАТ-ын хөнгөлөлтийн тохиргоог шууд автоматаар гүйцэтгэх боломжтой болсон. | Олон ажилтны цалин бодох үед цаг хэмнэх ба автоматжуулалт илүү боловсронгуй болсон. | |
Танд амжилт хүсье
Баярлалаа.