Мэргэжлээрээ тасралтгүй өсөн дэвшиж, салбартаа үнэлэгдсэн чадварлаг мэргэжилтнүүд “Мэжик консалтинг Аудит” ХХК-аас төрөн гарсаар байна.
Энэ удаад манай компанид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж ирсэн дараах ажилтнууд шинэ цол, тэмдгээ гардан авч, тангараг өргөлөө.
Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудитор боллоо.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний менежер Хүрэлбаатар овогтой Амгаланзаяа /Аудитор, Монгол Улсын хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх/
Санхүүгийн багш Галт овогтой Янжинсүрэн /Аудитор, Монгол Улсын хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх/
Дээрх аудиторууд нь мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, аудит, нягтлан бодох бүртгэлийн салбарт 10 гаруй жил амжилттай ажилласан туршлагатай ба гүйцэтгэлийн болон нийцлийн аудит, аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн аудит зэрэг чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж ирсэн чадварлаг мэргэжилтнүүд юм.
МНБ-ийн хугацаагүй эрхийн гэрчилгээгээ гардан авлаа.
1. Нягтлан бодогч – ТМЗ Г.Бямбацэцэг /Монгол Улсын хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч/
МНБ Г.Бямбацэцэг нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн боловсруулалт, дотоод хяналтын тогтолцоо, аудитад бэлтгэх үйл ажиллагааны чиглэлээр олон жилийн туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг холбогдох хууль, стандартын дагуу боловсруулах, санхүүгийн бодлого, бүртгэлийн нарийн асуудлыг оновчтой, үр дүнтэй шийдвэрлэх чадвартай.
Мэргэжлээрээ өсөн дэвшиж, салбартаа үнэлэгдсэн, өндөр ур чадвартай мэргэжилтнүүд “Мэжик консалтинг Аудит” ХХК-аас төрөн гарсаар байгаад бид бахархаж байна.
Шинэхэн аудитор, мэргэшсэн нягтлан бодогч нартаа цаашдын ажил үйлсэд нь амжилт бүтээлийн дээдийг хүсье.