“Мэжик консалтинг Аудит” ХХК-ийн аудитор, аудитын партнер Д.Түмэнжаргал Төрийн дээд шагналаар, санхүүгийн багш Г.Оюунтуяа Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдлаа.

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Мэжик консалтинг Аудит” ХХК-ийн аудитын партнер Д.Түмэнжаргал, санхүүгийн багш Г.Оюунтуяа нарт төрийн дээд шагнал болон Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан шагналыг Монгол Улсын Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Алтангадас одонгоор:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор манай компанийн аудитын партнер, ММНБИ-ийн гишүүн аудитор Дашхүү овогтой Түмэнжаргал шагнагдаж, энгэрээ мялаалаа.

Партнер Д.Түмэнжаргал нь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн гишүүн, Мэргэшсэн нягтлан бодогч-Аудитор, Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин юм.

Аудитын партнер Д.Түмэнжаргал нь төрийн болон хувийн хэвшилд нийт 47 жил ажилласан, Үүнээс төрийн албанд 37 жил ажилласан ба Төрийн аудитын байгууллагад аудитор, ахлах аудитор, аудитын менежерээр ажилласан ба хараат бус аудитын компанийг 10 гаруй жил удирдаж ирсэн.

Төрийн албанд ажилласан сүүлийн 17 жилд Төрийн аудитын байгууллагад ахлах хянан байцаагч, аудитор, ахлах аудитораар ажилласан. Төрийн аудитын байгууллагад ажиллах хугацаандаа УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-ийн захиалгат улс, орон нутгийн стратеги, ач холбогдол бүхий 50 гаруй чиглэлээр гүйцэтгэлийн болон нийцлийн аудит, 150 гаруй төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн аудит хийсэн мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлагатай ба аж ахуйн нэгж байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг сайжруулахад идэвх санаачилгатай ажиллаж, компанийн аудитын арга зүйн шинэчлэл, өөрчлөлтөд өөрийн хувь нэмрээ оруулан мэдлэг боловсролоо дайчлан ажиллаж байгаа билээ.

Партнер Д.Түмэнжаргал нь Сангийн яамны хүндэт жуух бичиг, Санхүү банкны тэргүүний ажилтан, Эрчим хүчний яамны хүндэт жуух бичиг, Төрийн хяналтын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Төрийн хяналтын хүндэт жуух бичиг, ММНБИ-ийн хүндэт тэмдгээр тус тус шагнагдсан байна.

Мөн Д.Түмэнжаргал нь Санхүү эдийн засгийн их сургуулийн анхны Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан болж сургуулийн “Хүндэт дэвтэр”-т түүх болон тэмдэглэгджээ.

Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр:

Монгол Улсын Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг Сангийн яамны “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр ММНБИ-ийн гишүүн, Гантайхүү овогтой Оюунтуяа шагнуулсан юм.

Санхүүгийн багш Г.Оюунтуяа нь “Мэжик консалтинг Аудит” ХХК-ийн Санхүүгийн багшаар ажиллаж байх хугацаандаа 2018 оноос хойш одоог хүртэл нийт 91 ангийн 1100-аад суралцагчийг санхүүгийн салбарт Нягтлан бодогч мэргэжлээр мэргэшүүлэн бэлтгэж санхүүгийн салбарт гаргах ажлыг  бие даан гүйцэтгэжээ. Мөн энэ хугацаанд компанийн захиалгат сургалтууд дээр ажиллаж ‘’Next’’ ХХК, Хас банкны харилцагчаа хөгжүүлэх сургалтуудад амжилттай оролцон санхүү татварын онолын мэдлэг олгосон. Мөн 2020 онд туслах аудитораар ажиллаж 30 гаруй компанийн санхүүгийн тайлангийн аудитыг хийж гүйцэтгэсэн үзүүлэлттэй байна.

Мөн 2020 онд Мэжик Чойс сургалтын төвийн сургалтын гарын авлагуудыг шинэчлэн, Сургалтын материалуудыг 100% онлайн болгож PPT бэлтгэсэн ба энэ нь сургалтыг дараагийн шинэ түвшинд аваачсан, цар тахлын үед компанийн бизнесийн стратеги төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийг хариуцан амжилттайгаар баг хамт олноо удирдан ажилласан бөгөөд 2020, 2021 онд компанийн сургалтын үйлчилгээний орлогыг 70-80 хувь бүрдүүлэн амжилттайгаар ажилласан үзүүлэлттэй байна.

2022 онд Нягтлан бодох, нярвын хосолсон 1 сарын сургалтын хичээл болох Няравын тайлан гаргах сургалт, Санхүүгийн тайлан гаргах сургалт, Татварын тайлан гаргах сургалт, Мэжик финанс программ дээр хэрхэн тайлангаа гаргаж сурах вэ сургалтуудыг 100 бүлэг сэдэв видео хичээл (1400-1500 минутын) болгон бэлтгэж, Динамик сургалтын платформ-д хөгжүүлэлт хийн, 100% онлайн сургалтыг сургалтад нэвтрүүлсэн зэрэг санхүүгийн салбарт оруулсан мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлагатай хувь нэмрээ оруулан мэдлэг боловсролоо дайчлан ажиллаж байгаа билээ.

Амжилтын эзэд болж, шагнал хүртсэн ажилтнууддаа баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа