Сайн менежер борлуулалт, сайн нягтлан ашиг өсгөдөг

Сайн менежер борлуулалт, сайн нягтлан ашиг өсгөдөг

Хэрэв компани урт хугацаандаа ашигтай ажиллаж чадахгүй бол том зорилго, том төлөвлөгөө, чадварлаг багтай байгаад тусгүй. Санхүүгийн системээ задлахгүйн тулд зээл авч, өөр эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татаж болох боловч бизнесийн органик өсөлт бий болгож чадахгүй бол компани оршин тогтнож чадахгүйд хүрч болно.

Ихэнх удирдлагууд компанийхаа борлуулалт, үндсэн үйл ажиллагаанд анхаарч санхүүгийн төлөвлөлт, орлого зардалдаа хяналт дутуу тавьсанаас ашигт ажиллагаа нь буурч алдагдалд ордог байна. Иймд компанийхаа санхүүгийн үйл ажиллагааг эхнээс нь цэгцтэй, зөв удирдаж сайн нягтлан бодогчтой байх нь чухал юм.

 “Манай борлуулалт сайн байгаа боловч ашиг байхгүй, мөнгө хуримтлагдахгүй байна”гэдэг үгийг өмнө нь та сонсож байсан уу?Хэрэв тийм бол энэ нь компанийн санхүүгийн үйл ажиллагаа, нягтлан бодогчын ажилтай шууд холбоотой асуудал байж болох юм.

Бизнест ашигтай зардал, ашиггүй зардал гэж байдаг. Санхүүгийн хяналт сул байгаагаасшалтгаалж компанид доорх хоёр төрлийн ашиггүй зардлууд бий болдог. Тухайлбал:

  1. Компаний хөрөнгөнд тавих хяналт суларсан буюу зардлын цоорхой бий болсон.

Хөрөнгө гэдэг нь Мөнгөн хөрөнгө, Авлага, Бараа материал, Үндсэн хөрөнгө гэх мэт үнэ бүхий зүйлс. Эдгээр хөрөнгүүдэд тавих хяналт суларвал тооцоологдоогүй зардлууд нэмэгдэж ашгийг бууруулна. Өөрөөр хэлбэл:

  • Компаний мөнгөн хөрөнгө барьж байгаа кассын няравт;
  • Авлага хариуцсан санхүүгийн ажилтанд;
  • Бараа материал хариуцаж байгаа нярав, аж ахуйн ажилтнуудад;
  • Үндсэн хөрөнгө ашиглаж байгаа ажилтнуудад гэх мэт;... тавих хяналт суларсанаас компаний үнэ цэнэтэй хөрөнгө шамшигдаж зардал болон
    хувирч байдаг.

2. Татварын шалгалт, акт, торгууль.

Татварын болон Нийгмийн даатгалын хяналт шалгалт байгууллагуудад 2-5 жилийн давтамжтай ордог. Энэ шалгалтанд бэлдэж санхүүгийн баримтуудаа цэгцлэх, хууль тогтоомжын дагуу тайлан тооцоогоо гаргаж, тооцоолсон татварыг хугацаанд нь төлж явах нь байгууллагын удирдлага болон нягтлан бодогчын ажил. Гэвч энэ ажил хангалтгүйгээс болж татвар, Нийгмийн даатгалын шалгалтанд (төсөөлшгүй) хэмжээний акт тавиулах эрсдэл бүх байгууллагуудад байдаг.

Ийнхүүкомпани ашигтай ажиллах эсэх нь нягтлан бодогчын ажлын ур чадвараас шууд шалтгаалж байна. Иймд удирдлагын зүгээс компанийхаа санхүүгийн үйл ажиллагаанд доорх байдлаар анхаарал тавьдаг байх хэрэгтэй юм. Үүнд:

  1. Урт хугацаанд тогтвортой ажиллах сайн нягтлан бодогчтой байх;
  2. Гүйцэтгэх удирдлагын хувьд санхүүгийн мэдлэгтэй байх;
  3. Байгууллагынхаа үйл ажиллагаанд тохирсон санхүүгийн програм хангамжтай байх;
  4. Мэргэжлийн байгууллагаас (Аудит, ТМЗ) санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах гэх мэт...

Зарим байгууллагууд нягтлан бодогчдоо олон төрлийн ажил хийхээр даалгасан байдаг. Тухайлбал: Ня-бо, Нярав, Бичиг хэрэг, Аж ахуйн ажил, Менежер гэх мэт.

Нэг хүнд олон төрлийн ажил өгсөнөөр цалингийн зардал буурч болох боловч тухайн ажилтанд хяналт тавих боломжгүй болж ирдэг. Энэ нь эргээд дээр дурдсан эрсдлүүдийг бий болгох шалтгаан болдог байна.

 

Бизнесээ ашигтай ажиллуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг.Иймдта санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд(Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа