Татварын шалгалтанд хэрхэн бэлдэх вэ?

Татварын болон нийгмийн даатгалын хяналт шалгалт бүх байгууллагуудад 2-5 жил болоод нэг удаа ордог. Энэ шалгалтанд бэлдэж санхүүгийн баримтуудаа цэгцлэх, хууль тогтоомжын дагуу тайлан тооцоогоо гаргаж, тооцоолсон татварыг хугацаанд нь төлж явах нь байгууллагын удирдлага болон нягтлан бодогчын ажил. Гэвч энэ ажил хангалтгүйгээс болж татварын шалгалтанд их хэмжээний акт тавиулах эрсдэл бүх байгууллагуудад байдаг.

Тэгвэл энэ эрсдлээс сэргийлж бэлтгэлтэй байх хэрэгтэй.  Байгууллагын захирал, нягтлангууд ямар ч асуудалд “Татварын шалгалт ирвэл үүнийг яаж зохицуулах вэ” гэдэг сэтгэлгээгээр ханддаг байх ёстой. Ингээд татварын шалгалтанд бэлдэхэд захирал болон нягтлангийн зүгээс юу юуг анхаарах ёстой талаар зөвлөмж хүргэж байна.

Захиралын зүгээс:

  • Нягтлантайгаа жил бүр нэмэлт гэрээ байгуулдаг байх. Нягтлангийн хийх ёстой ажлыг мэддэг, ажлын ачааллыг зөв өгч үүрэг хариуцлагыг зөв оногдуулдаг байх. Ялангуяа заавал хариуцлага оногдуулдаг, урамшуулал олгодог системийг бий болгох ёстой.
  • Нягтланг аль болох олон солихгүй, ажилд авахдаа найдвартай зөв хүнээ сонгож авах. Нягтлан солигдсоноос үүдэж гарах эрсдэл юу байх вэ гэдгийг тооцох.
  • Нягтлан ажлаас гарахдаа дараагийн хүндээ юуг яаж хүлээлгэж өгөх ёстойг мэддэг байх. Байгууллагын зүгээс “Ажил хүлээлцэх жагсаалт” гаргаж баталсан байх.
  • Ажилтан орж гарах бүр хөдөлмөрийн гэрээ байгуулах, тушаал гаргах.
  • Татварынхнаар хөөлгөж биш, татварыг хөөж шалгалтанд орох. Энэ нь татвар төлөгч 2-3 жил болоод өөрөө татварын шалгалтанд орох хүсэлтээ өгч байх гэсэн утгатай.
  • Татварынханы асуулганд урьдчилж бэлдэх.
  • Татвар төлөгч татварын талаар хамгийн их сонирхвол зохих зүйлсийг мэддэг байх. Би ер нь татварын талаар юуг заавал мэддэг байх ёстой юм. гэж өөрөөсөө асуух.

Нягтлангийн зүгээс:

  • Ажилд орохдоо ажил хүлээлцэж авсан байх ёстой.
  • Ямар ч татварын тайланг хугацаанд нь гаргаж, Татварыг хугацаанд нь төлсөн байх.
  • Туслах тайлан болох Кассын тайлан, Харилцахын тайлан, Бараа материал, Үндсэн хөрөнгийн тайлан хөтөлсөн, Тооллогын бүртгэл хөтөлж гарын үсгээ зурсан байх.
  • Дээрх тайлангууд дээр тусгагдсангүйлгээнүүд нь бүгданхан шатны баримттай байх ёстой.
  • Анхан шатны баримт нь үндсэн болон дагалдах баримттай байж хүчин төгөлдөр болдогийг санах. Өөрөөр хэлбэл: Ямар баримт хүчин төгөлдөр, ямар нь хүчин төгөлдөр бус болохыг мэддэг байх.
  • Анхан шатны баримт нь дугаартай, дугаар нь алгасаж үсрээгүй байх ёстой.
  • Зөвхөн хүчин төгөлдөр баримт бүхий гүйлгээг ерөнхий журнал, ерөнхий дэвтэрт бүртгэнэ.
  • Баримтыг зохих журмын дагуу нягт нямбай үдсэн байх. Нягтлангууд баримтыг зөвхөн өөртөө ойлгомжтой байдлаар л үддэг. Үүнээс болж дараагийн нягтлан нь ойлгохгүйн улмаас тухайн баримтыг дахин цэгцлэх хэрэгтэй болдог. Тэгвэл санхүүгийн баримтыг яг ном шиг: гарчигтай, агуулгатай, тайлбартай, дугаартай, хэн ч харсан ойлгомжтой байдлаар үдэх хэрэгтэй.  Байгууллагад баримт үдэх журам, стандарт гэж байвал бүр сайн.
  • Татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлыг маш сайн мэддэг, зөв бүртгэсэн байх.
  • Гэрээтэй байх ёстой бүх орлого, зардлуудыг мэддэг, заавал хийсэн байх. Тусад нь үдсэн байх ёстой.  Жнь: Зээл өгсөн авсан, түрээс, бараа бүтээгдэхүүн авах, зарах,  хөдөлмөрийн гэрээ г.м
  • Санхүүгийн тайлан, татварын тайлангууд хоорондоо уялдаа холбоотой байгаа эсэхийг шалгах, зөрүүтэй бол шалтгааныг нь олсон, дурдсан байх.

 

Бизнесээ ашигтай ажиллуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг.Иймдта санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд(Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа