Сайн нягтлантай байх эсэх нь удирдлагаас шалтгаалдаг.

Ямар байгууллагад ажиллаж байгаагаас шалтгаалж сайн байсан нягтлан муу нягтлан болж болдог. Энэ нь тухайн байгууллагын удирдлага, хамт олон, тухайн хүнээс бас шалтгаалж болдог.

Энэ талаар жишээ авч тайлбарлая.

Намжил 2 жилийн өмнө сайн ня-бо байсан. Учир нь түүний гаргасан тайлан тооцоог байгууллагын удирдлага нь их л ач холбогдол өгч үзэж танилцдаг байв. Намжил хэрэв тайлан тооцоогоо буруу гаргавал тэр хариуцлага хүлээнэ. Харин сайн хийгээд явбал цалин урамшуулал нэмэгдэнэ. Хамгийн гол нь байгууллагын удирдлага болон хамт олон нь түүнийг үнэлж хүндэтгэдэг байв. Иймд тэрээр ажилдаа ихээхэн ач холбогдол өгч сайн ажилладаг байв.    

Гэвч тэр одоо муу ня-бо болсон. Түүний ажлын ур чадвар муу биш. Харин түүнд ажлаа хийх хүсэл эрмэлзэл байхгүй болжээ. Учир нь одоогийн удирдлага нь санхүүгийн мэдлэг муутай, тайлан тооцоог ойлгодоггүй учраас түүний гаргасан тайлан тооцоог шалгах нь бүү хэл хардаг ч үгүй болж. Нягтлангийнхаа хийсэн ажлыг үнэлдэггүй, шалгаж нягталдаггүй, урамшуулал хариуцлага тооцдоггүй учраас Намжилд ажлаа хуучных шигээ хийх хүсэл байхгүй болжээ. Ингээд:

  • Намжил ч муу ня-бо болж,
  • Компанийх нь санхүү ч хяналтгүй болж,
  • Хамт олон нь ч түүнийг үнэлэхээ болжээ.

Нягтлангийн ажил сайн байх муу байх нь байгууллагын удирдлагаас шууд шалтгаалдаг нь эндээс харагдаж байна.

Бизнесээ ашигтай ажиллуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа