Санхүүгийн тайландаа гаргадаг алдаа, түүнд өгөх зөвлөгөө

Жижиг дунд байгууллагуудын санхүү, татварын тайландаа гаргадаг нийтлэг алдаа дутагдлууд, түүнд өгөх зөвөлгөө:

Алдаа-1. Тайлангаа зөв хүнээр гаргуулж байна уу?

Жижиг дунд аж ахуйн нэгжүүд ихэвчлэн орон тооны нягтлангүй, гэрээт хүнээр, эсвэл хүн хүнээр тайлангаа гаргуулдаг.  Дараа нь тухайн байгууллагад татварын шалгалт ороод яаж тайлан гаргасан бэ гэж асуухад нөгөө нягтланд ньтодорхой хариулт байдаггүй. Нягтлангийн буруугаас болж бий болсон татварын актыг байгууллагын удирдлага төлөх болж таардаг. 

Алдаа-2. Баримт бүрдүүлэлт дээр асуудалгүй биз?

Орон тооны нягтлангүй байгууллагуудын захирал нь ихэвчлэн өөрөө кассаа барьдаг, тооцоогоо нэгдэвтэр дээр хөтлөөд явдаг. Гэтэл тухайн байгууллагад гарсан ажил гүйлгээ бүр анхан шатны баримтаар баталгаажсан байх ёстой. Эдгээр баримтуудыг бүрдүүлээгүй бол танысанхүүгийн тайлан хэдий зөв хийгдсэн байлаа чхүчин төгөлдөр болж чадахгүй. Ингээдтухайн байгууллагад их хэмжээний татварын акт тогтоолгох тохиолдол бий.

Алдаа-3. Татвараа хугацаанд нь төлсөн үү?

Татварын ерөнхий хуулийн 74.2-т зааснаар татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн торгууль ногдуулна. Жишээ нь:НӨАТ-аар 1,000,000 төгрөгийг төлөхөөр ногдол гарсныг дараа сарын 25-нд төлсөн гэвэл хугацаа хэтэрсэн 15 хоногт ногдох татварын акт нь / 1000000 төг * 15 хоног *0.1 хувийн торгууль/ 15000 төгрөгийн торгууль ногдож байна. Энэ ньхугацаандаа татвараа төлөөгүйгээс гарч байгаа үргүй зардал юм.

Дүгнэлт:

  1. Ихэнх байгууллагууд татварын шалгалтаар орж акт тавиулсаны дараал би буруу явж байсан юм байна гэдгээ ойлгодог. Хэрэв эдгээр эрсдлүүд бий болбол татварт ямар хэмжээний торгууль төлдөг болохыг мэддэг байх шаардлагатай.
  2. Та тайлангаа аль болох мэргэжлийн байгууллагаар гаргуулбал буух эзэнтэй.Эсвэл сайн нягтлантай байх шаардлагатай. Сайн нягтлантай байх эсэх нь байгууллагын удирдлагаас ихэнхдээ шалтгаалдаг.  Энэ талаар дараагийн нийтлэлээс олж уншаарай.

Бизнесээ ашигтай ажиллуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа