Мэжик консалтинг Аудит ХХК нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч харилцагч байгууллагуудтайгаа “Бизнес уулзалт”-ын арга хэмжээг 14 дэх удаагаа зохион байгууллаа.

Бизнес уулзалтын ерөнхий зорилго нь харилцагч байгууллагатай хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлсэн талаар мэдээлэл өгөх, өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулах, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний салбарын хууль дүрэм журамд орсон өөрчлөлт шинэчлэлтийн талаар тодорхой мэдээллийг өгч танилцуулах, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлын зорилтоо харилцан тодорхойлох, мэдээлэл солилцох зэрэг зорилгыг агуулдаг.

Бизнес уулзалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан ба эхний уулзалтыг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Эхний шатанд нийт татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг харилцагч байгууллагуудтайгаа уулзалтыг танхимаар хийсэн ба уулзалтаар 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулж, “Анар хүч” ХХК-аас “Ажлын гүйцэтгэлийг үр дүнтэй үнэлэх нь” сэдэвт хүний нөөцийн захиалгат сургалтыг зохион байгуулан харилцагч нартаа оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Мөн уулзалтад хүрэлцэн ирсэн харилцагч нарынхаа дунд сонирхолтой асуулт хариултын хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, ялагчаа тодрууллаа.

Мөн бизнес уулзалтаар 2022 оны шилдэг харилцагчаа шалгаруулсан юм. Шилдэг харилцагчаар “Жи Эс Ай” ХХК шалгарсан ба 10 жил хамтран ажилласан “Бизнес түнш” “Миллифорд Монголиа” ХХК болон “Трансбус” ХХК-уудад талархал илэрхийллээ.

Уулзалтын 2 дугаар үе шатыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний хооронд зохион байгуулсан ба харилцагч байгууллага тус бүртэй ганцаарчилсан уулзалтыг хийж, гэрээгээ дүгнэх, зөвлөмж өгөх, гэрээгээр гүйцэтгэх ажил үүргийн дагуу санал солилцох, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар харилцан зөвлөлдсөн үр дүнтэй уулзалтуудыг хийлээ.

"Бизнес уулзалт"-даа хүрэлцэн ирсэн нийт харилцагч нартаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

    

    

 

  

  

    

  

 

  

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа