Татварын зөвлөх үйлчилгээний 16 дахь удаагийн “Бизнес уулзалт”
“Мэжик консалтинг Аудит” ХХК нь Татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч харилцагч байгууллагуудтайгаа уламжлал болгон зохион байгуулдаг “Бизнес уулзалт”-аа 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдөр зохион байгууллаа.
16 дахь удаагийн “Бизнес уулзалт”-аар харилцагч байгууллагуудтайгаа өнгөрсөн оны хамтын ажиллагааны гэрээгээдүгнэж, үйл ажиллагааны тайлангаа тайлагнах, харилцагч нарт тулгарч буй санхүүгийн эрсдэлийг дотоод аудитаар илрүүлэн түүнийг бууруулахад чиглэсэн сургалт, мэдээллээр хангахыг зорилоо. Энэ зорилгынхоо хүрээнд Гаалийн бүрдүүлэлт болон бүрдүүлэлтийн дараах хяналт, Байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд анхаарах зэрэг сургалтыг төрийн болон мэргэжлийн байгууллагаар сургалт орууллаа. Энэхүү үндсэн арга хэмжээний дараа хариуцсан нягтлангууд маань харилцагч нартаа 2024 оны гэрээт ажлыг гүйцэтгэсэн ажлын тайлан, дотоод аудитын тайлангийн үр дүнг танилцуулж, харилцагчийн санал бодлыг сонсож, цаашдын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, харилцан үр ашигтай хамтран ажиллах талаар санал солилцов.
Тус арга хэмжээний үеэр 2024 оны хугацаанд гэрээний үүргээ сахин биелүүлж, зөвлөх байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж, татвар төлөх үүргээ сахин биелүүлсэн Д.Гэрэлтод захиралтай “Гербридж” ХХК шилдэг харилцагчаар шалгарсан юм. Мөн гэрээ байгуулаад 10 дахь жилдээ тасралтгүй хамтран ажилласан “Өнөмонгол Гэр” ХХК, “Зорь бүтээ” ХХК, “Өнөртөгс” ХХК нартаа талархал илэрхийлэн дурсгалын зүйл гардууллаа.
Хамтын ажиллагааны гэрээгээ харилцан дүгнэж, санхүүгийн эрсдэлээ бууруулахад тэмүүлэн, хожмын амжилтдаа цаг заваа зориулан уулзалтдаа хүрэлцэн ирсэн эрхэм харилцагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.