Frequently Asked Question

27. Харилцан хамаарал бүхий этгээдтэй хийгдсэн ажил гүйлгээний тайлан
Last Updated 2 years ago


ХАРИЛЦАН ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДТЭЙ (ХХБЭ) ХИЙСЭН АЖИЛ ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Хувилбар:
2022 оны 7 сараас хойших хувилбар дээр доорх тооцооллыг хийнэ.

Асуудал:

Бүх байгууллагууд Үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайланг гаргах шаардлагатай байдаг. Хэрэв тайланг гаргаагүй болон дутуу гаргасан бол доорх торгуультай байдаг.

  1. Хэрэв Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайланг гаргаагүй буюу буруу гаргасан бол Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  1. Дутуу тайлагнагдсан үнийн дүнгийн зөрүүнээс 10%-иар бодож Ногдол ашиг гэж үзэн торгууль тавигдана.

Иймд Үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайланг бэлтгэхэд шаардлагатай мэдээллийг гаргах зорилгоор Харилцан хамаарал бүхий этгээдүүдтэй хийгдсэн ажил гүйлгээний тайланг программаар гаргах боломжтой боллоо.

Программ дээр тохиргоо хийх:

АЛХАМ-1. Борлуулалтын тайланг гаргах тохиргоог идэвхжүүлэх.

image

Үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайлангаар харилцан хамаарал бүхий этгээдүүдтэй хийгдсэн борлуулалтын болон худалдан авалтын гүйлгээг толилуулахыг шаарддаг. Иймд та ерөнхий журнал хөтлөхдөө Тогтмол шийтэд байрлах Борлуулалтын тайлан гаргах тохиргоог “Тийм” болгож ажил гүйлгээ тус бүр дээр харилцагчдын нэрийг сонгож оруулах шаардлагатай. Борлуулалт болон ХА-ын дэлгэрэнгүй тайлан гаргах зааврыг энд дарж үзнэ үү.

Харилцан хамаарал бүхий этгээдүүдтэй доорх ажил гүйлгээ хийгдсэн тохиолдолд уг тайланг бэлтгэнэ.

  1. Авлага
  2. Өглөг
  3. Борлуулалт/Бусад орлого
  4. Худалдан авалт
  5. Эзний өмч

АЛХАМ-2. Харилцан хамаарал бүхий этгээдүүдийг tootsoonegt шийтэд тэмдэглэх

Авлага өглөгийн тайлан /tootsoonegt/ руу орж харилцан хамааралтай этгээдүүдийн нэрсийн ард I баганад тоог сонгож өгнө.

image

Мөн Борлуулалт болон Худалдан авалтын тайлангийн харилцан хамааралтай этгээдүүдийн нэрсийн ард I баганад тоог сонгож өгнө.

image

Тайлбар: Борлуулалтын тайлан нь Борлуулалт болон Бусад орлого гэсэн 2 данстай бөгөөд ҮҮА-с бусад орлогыг /түрээсийн орлого, эрхийн шимтгэлийн орлого, хүүний орлого, ҮХДХОлз, ногдол ашгийн орлого, Бусад орлого/ Бусад орлого хэсэгт толилуулна.

image

АЛХАМ-3. ХХБЭ хийгдсэн ажил гүйлгээний тайлан гаргах

Тохиргоо товчлуур дарж гарч ирэх Tootsoo цонхноос Харилцан хамаарал бүхий этгээдтэй (ХХБЭ) хийгдсэн ажил гүйлгээний тайлан товч дарна.

image

Үр дүнд тайлант хугацаанд хийгдсэн Харилцан хамааралтай этгээдүүдтэй хийгдсэн ажил гүйлгээний тайлан бэлэн болно. Үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайлан гаргахад энэхүү тайланг ашиглана.

image

Мөн Тайлан харах – Татвар – Харилцан хамааралтай этгээдийн тайлан товч дарж харах боломжтой.

image

Хэрэв харилцах хамаарал бүхий этгээдүүдийн ажил гүйлгээний дэлгэрэнгүй жагсаалтыг харах бол Тайлан харах – Туслах товч дараад Борлуулалт болон Худалдан авалтын Дэд/туслах журналуудаас сонголт хийнэ.

image

Жишээ нь Захчин ХХК-тай хийсэн ажил гүйлгээний жагсаалт харахыг хүсвэл дээрх зурган дээрх

image

товч дарж журналыг дуудна. Гарч ирсэн журналаас

image

товч дарж хүссэн загвараар мэдээллийг харах боломжтой.

image

Please Wait!

Please wait... it will take a second!