Frequently Asked Question

20.Түрээсийн төлбөрийг бууруулсан аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас хөнгөлөх мэдээ /ХМ-02(10)/-г хэрхэн гаргах вэ? MAGIC FINANCE 2020-7-10
Last Updated 4 years ago

MAGIC FINANCE 2020 оны 7 сарын 10 өдрөөс
АЛХАМ-1

Ерөнхий журнал дээр холбогдох орлого болон зардлуудыг бүртгэнэ.

Хавсралт мэдээг харахдаа
Тайлан харах – Татвар – ААНОАТ ТТ-02 товч дарахад ОТТ шийт нээгдэж Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан гарч ирнэ. Үүний дараа image товч дарж ХМ-02(10) Түрээс бууруулсан товчийг дарахад ХМ-02(10) маягт гарч ирнэ.

АЛХАМ-2

Саарал дэвсгэр бүхий хэсэгт гараас мэдээллийг оруулж өгнө. Хуулийн хэрэгжих хугацаа /COVID-9/нь 2020 оны 02 сарын 01-ээс 09 сарын 01-ний өдөр хүртэл учир тухайн саруудад бууруулсан түрээсийн орлогыг бууруулсан дүнгээс хөнгөлөлт эдлүүлнэ.

image image


Уг мэдээний нийт дүн нь ТТ-02 маягтын 57
дугаар мөрийн дүнтэй тэнцүү байх ёстой. Үүнийг шалгахдаа image товчны image товчийг дарж зөрүүг хянана.


Хуулийн үндэслэл: АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ,хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ нь тайлант хугацаанд түрээсийн орлогод ногдуулсан албан татвараас их байвал илүү гарсан хэсгийг татварын хөөн хэлэлцэх хугацаанд багтаан дараагийн тайлант хугацаанд шилжүүлэн эдэлж болно.

Хуулийн эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/15239?lawid=15239


Please Wait!

Please wait... it will take a second!