Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээ

-      Анхан шатны баримтын дагуу журнал, ерөнхий дэвтэр хөтлөх, дэд туслах тайлангууд гаргах

-      Үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүний өртөг тооцох

-      Цалин тооцоолох, түүнтэй холбоотой тайлан гаргах

-      Санхүү, татварын тайлангууд, нийгмийн даатгалын тайлан гаргах, бусад төрийн болон бусад байгууллагад өгөх санхүүгийн мэдээлэл бэлтгэх

-      Гаргасан тайлангуудыг цахимаар болон цаасаар холбогдох албуудад тушаан баталгаажуулах

-      Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (НББОУС), Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын(СТОУС)дагуу зөвлөгөө өгөх

-      Монгол улс дахь төлөөний газар байгуулах, түүний нягтлан бодох бүртгэлийн зөвлөгөөөгөх, давхар татварын зөвлөгөө өгөх

-      Анхан шатны баримт материалыг стандартын дагуу үдэж цэгцлэн архивлах


Аутсорсинг буюу тайлан гаргах үйлчилгээ авснаар дараах давуу талууд бий болно:

Зардлаа бууруулахын тулд

1

Үйл ажиллагааны зардал буурна

 

Нягтлан авч ажиллуулахад сар бүр тогтмол болон нэмэгдэл цалин олгох хэрэгтэй. Мөн НДШ-д ажил олгогчоос 11%-13% төлөх шаардлагатай.

Тухайн ажилтантай холбоотой хоол, утас, унаа, НДШ, бичиг хэргийн зардал, оффисын зардал, хангамжын зардал гардаг.

Татварын шалгалтаар учрах акт, торгууль буурна.

Сайн мэргэжилтнийг олж бэлтгэх, сургах /дотоод сургалт/

Ажилтан тогтвортой ажиллуулахад чиглэсэн төрөл бүрийн урамшууллын зардал

Баяр ёслолын гэх мэт зардлууд.

2

Капитал зардлын хэмнэлт

 

Ажилтан ажиллуулж байгаа болохоор ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх шаардлагатай. Ингэхийн тулд өндөр хурдтай компьютер, принтер, санхүүгийн програм хангамж, тавилга эд хогшил болон бусад оффисын тоног төхөөрөмж авах шаардлагатай. Тэгвэл эдгээр зардлыг бууруулах боломжтой.

Эрсдлийг бууруулахын тулд

1

Нягтлан солигдсоноос үүдсэн эрсдэл буурна

 

Ажлаа бүрэн гүйцэт хүлээлгэж өгөхгүй явсан үед бүртгэлийн санамсаргүй алдаанууд үүсдэг.

Байгууллагын дотоод нууц алдагдах магадлалтай.

Дараагийн орж ирэх нягтлан магадгүй өмнөх нягтлангаасаа муу хүн таарах магадлалтай.

Тухайн нягтлан шинэ орчин нөхцөлд дасан зохицотлоо ажлын бүтээмж муу байдаг. Иймд шинэ нягтланг сургах зардлууд үүсч магадгүй.

2

Өмч хөрөнгийн бүртгэлд алдаа гарах, шамшигдал дутагдал гарах эрсдэл буурна.

3

Татварын хяналт шалгалтаар акт, торгууль, алданги хүлээх эрсдэл буурна.