Мэжик Консалтинг Аудит ХХК нь 2017 оны үзүүлэлтээр Үндэсний аудитын компаниудаа тэргүүлэн ажиллалаа.

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Инстутээс аудитын компаниудын орлого болон бусад үзүүлэлтээр нь эрэмбэлж жил бүрийн 4 дүгээр сард Монгол улсын ТОП-30 -н аудитын компанийг зарладаг билээ.

Манай компани 2015 оноос хойш тогтмол Монгол улсын топ-30 компаниар шалгарч 2017 онд өмнөх онуудын амжилтаа бататгаж 7 дугаар байранд жагслаа. Бидний амжилттай ажиллах  үндэс суурь нь:

Нэгдүгээрт: Биднийг сонгож, үйлчлүүлж буй эрхэм харилцагч та бүхний итгэл юм. Манай компанийн аудит, зөвлөх үйлчилгээг 2007 оноос хойш давхардсан тоогоор 3,000 гаруй аж ахуйн нэгж байгууллагад үзүүлсэн байна.

Хоёрдугаарт: Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн үе үеийн шилдэг боловсон хүчин, тэдний арвин мэдлэг, туршлагад үндэслэсэн чанартай үйлчилгээ, зөвлөх үйлчилгээний шинэ загвар, арга барил юм.

Гуравдугаарт: Бид 2015 оноос эхлэн "Magic Monitoring" системийг хөгжүүлэн аудит, зөвлөх үйлчилгээндээ ашиглаж байгаагийн тод үр дүн юм. Энэхүү системийг бид үйл ажиллагаандаа ашигласнаар аудит, зөвлөх үйлчилгээг авч буй үйлчлүүлэгч нарт үзүүлж буй бидний үйлчилгээ шилэн болж, үйлчлүүлэгч нарыг бидэнтэй илүү ойр ажиллах боломжийг бүрдүүлж өгч байна. 2018 оноос "Magic Monitoring" системийн үйл ажиллагааг улам сайжруулж, дараагийн шатанд хүргэж, зах зээлд борлуулж эхлэхээр төлөвлөөд байна.

Мөн түүнчлэн Мэжик Консалтинг Аудит ХХК нь 2017 онд 57 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, 33 сая төгрөгийн хувь хүний орлогын албан татвар, 2 сая төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 70 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус төлж улсын хөгжилд хувь нэмэр оруулсан байна.

Биднийг сонгон үйлчлүүлж буй эрхэм харилцагч аж ахуйн нэгж байгууллагууд, манай үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилладаг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг, аудит зөвлөх үйлчилгээг чанартай үзүүлэхэд оюун бодлоо зориулж ажилладаг Мэжикийн гэр бүлийн гишүүд та бүхэндээ талархал илэрхийлье.

Эх сурвалж: http://www.test.monicpa.mn/index.php?viewThisHomePage=50&contentid=4836

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа