“Санхүүгийн эрсдэлийг урьдчилан харах, эрсдэлээс гарах арга замууд”

Сэдвийн хүрээнд Орхон аймгийн бизнес эрхлэгч нарт сургалт зохион байгуулав. “Мэжик Чойс ТМЗ” ХХК нь Орхон аймагт татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг сурталчилан таниулах, энэ хуулийн талаар нийгмийн ухамсарыг сайжруулах татвар төлөгч ААН, иргэддээ зөвлөгөөг өгч байгаа нь аль аль талдаа эрх үүрэг, хариуцлага болох нэн чухал харилцаа юм. Орхон аймаг нь 110 мянган хүн амтай, тус аймагт 3000 гаруй  ААН үйл ажиллагаагаа явуулдагийн 1000 орчим компани нь тогтвортой үйл ажиллагааг явуулдаг. Үүний 92% -ийг хувийн хэвшлийн компани, 8%-ийг нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэт хивс” ХХК, “Эрдмин” ХХК, “Очир төв” ХХК зэрэг байгууллагууд ордог. 2012 оны 12 сард ТМЗ үйлчилгээний тухай хууль албан ёсоор батлагдаж гарснаас хойш өнөөдрийн байдлаар 35 компани үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж байна. Орхон аймагт 2015-05-26-нд "Magic Financial Group"-н захирал С. Мөнхбаяр, "Мэжик Чойс ТМЗ"  ХХК-ны гүйцэтгэх захирал Ж.Алтанзул, Аутсорсинг менежер Б.Алтантуяа, Орхон аймаг дахь "Мэжик Чойс" төвийн хамт олон хамтран “САНХҮҮГИЙН ЭРСДЭЛИЙГ УРЬДЧИЛАН ХАРАХ, ЭРСДЛЭЭС ГАРАХ АРГА ЗАМУУД” сургалт зөвлөгөөнийг  амжилттай зохион байгуулав. Зөвлөгөөн дараах сэдвүүдээр  явагдлаа.

  1. Мөнгөн урсгалын хяналтын талаар
  2. Нягтлан бодох бүртгэл Аутсорсинг үйлчилгээний тухай.
  3. Захирлууд юун дээр алддаг вэ?
  4. Санхүүгийн тайланд 1-р гарын үсэг зурахын өмнө юуг анхаарах вэ?
  5. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ гэж юу вэ?
  6. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хуулийн талаар
  7. Асуулт хариулт

Зөвлөгөөнд өнөөдрийн нийгэмд үүсэж буй эдийн засгийн хямрал түүнээс хэрхэн яаж эрсдэлгүйгээр үйл ажиллагаагаа авч үлдэх, өдөр тутам тулгардаг санхүүгийн НББОУ-ын стандарт бүртгэл, татварын хяналт шалгалтаас үүсэх эрсдэл, мөнгөн урсгалыг захирлууд өөрсдөө тасралтгүй хянаж чаддаг байх гэсэн асуулт хариулт ихтэй сайхан зөвлөгөөн боллоо. Энэ арга хэмжээн дээр Орхон аймгийн “МаgicFinance” програм хэрэглэгч нараас “2015 оны шилдэг програм хэрэглэгч” шалгаруулж мөн    зөвлөгөөнд ирсэн захирлууд  дунд 3 азтан шалгаруулж 100,0 төг 200.0төг, 300,0 төгрөгийн үйлчилгээ авах эрхийн бичиг, ирсэн хүн бүрт өөрсдийн гаргасан санхүүгийн хуанлитай гарын бэлгийг гардууллаа. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаа:

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа