Бизнес уулзалт амжилттай болж өнгөрлөө

Мэжик  чойс төвийн Аутсорсингийн хэлтэс нь 2013 оны 7 сард харилцагч байгууллагуудтайгаа бизнес уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар харилцагч байгууллагуудаас төлөөлөн удирдах хүмүүс ирсэн юм. Уузалтаар бид  харилцагчиддаа дараах төрлийн мэдээллийг өглөө.

  1. Аутсорсинг үйлчилгээ гэж юу болох, энэ үйлчилгээний давуу тал, онцлогын талаар
  2. Өнгөрсөн хугацаанд байгууллага тус бүрийн санхүүгийн баримтуудыг стандартын дагуу хэрхэн цэгцлэснээ танилцуулав

        3.       Манай үйлчилгээнд олон төрлийн давуу тал нэмэгдсэн. Тухайлбал:

  • Үйлчлүүлэгч бүр цахим бүртгэлийн системтэй болсон.
  • Үйлчлүүлэгч бүрт MagiFinance санхүүгийн програмыг суулгах болон ашиглах заавар видео хичээл бүхий СиДи-г өгөв. Энэхүү програмыг суулгаснаар цахим бүртгэлийн систем дэх тайлангийн файлыг ажиллуулах боломжой юм.
  • Гэрээ хийгдээд 2 жил болсон үед сайн дураар татварын шалгалтанд хамруулна.
  • Санхүүгийн баримтуудыг стандартын дагуу үдэж цэгцэлж байгаа.
  • Хагас жил тутам үйлчлүүлэгчидтэйгээ бизнес уулзалт зохион байгуулж байна.

Бизнес уулзалтанд ирсэн байгууллагын захиралууд бүгд 2013-2014 онуудад манай үйлчилгээг дахин сонгож гэрээ байгуулахаа илэрхийлсэн. Энэ удаагийн уулзалтанд хүрэлцэн ирсэн харилцагч нартаа баярлалаа. 

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа