Accountant’s day
Magic Financial Group нь нийт харилцагч үйлчлүүлэгчиддээ зориулан 12 сарын эхний долоо хоногийг ТАЛАРХЛЫН ӨДРҮҮД буюу “Accountant’s day” болгон тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус арга хэмжээний үеэр:
-
Нягтлан бодох бүртгэлийн сургалт
-
Удирдлагуудад зориулсан сургалт
-
Татварын хуулиудын шинэчилсэн найруулгын талаар сургалтууд
-
Програмын файл шалгах
-
Зөвлөгөө өгөх
-
Програм суулгах
-
Компьютерийн зөвлөгөө өгөх үйлчилгээг хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ зориулан үнэ төлбөргүй үзүүллээ.
Арга хэмжээний төгсгөлийн өдөр:
-
NCS компанийн захирал Д.Болор
-
NCS компанийн дэд захирал Н.Энхбаатар нарыг урьж Манлайлал бас Засаглал , Эерэг сэтгэлгээ сэдвээр ЛЕКЦ танилцууллаа.
Мөн тус өдөр Magic Financial Group-н 2018 оны шилдэг харилцагчдыг тодрууллаа.
-
Аудитын үйлчилгээний шилдэг харилцагчаар ЭМ ЭС АЙ СИ СИ ХХК
-
Татварын зөвлөх үйлчилгээний шилдэг харилцагчаар АЛТАН АПИ ХХК
-
Програм хангамжийн үйлчилгээний шилдэг харилцагчаар Н.БАТТУУЛ
Нар тус тус тодорч гарын бэлэг, талархлын цом , үйлчилгээний эрхийн бичгээр шагнагдлаа.
Нийт харилцагч үйлчлүүлэгчиддээ баярлалаа