Frequently Asked Question

10. Элэгдэл хэрхэн тооцох вэ? ( 2018 оын 01 сарын хувилбарт )
Last Updated 4 years ago

Үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцохын тулд эхний ээлжинд ажлын хүснэгт дээр үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэлүүдээ оруулсан байх ёстой.

image

Бидний жишээ 2018 оны 1 дүгээр улирлаас ЕЖ хөтлөлтөө хийж байгаа тул АжХ-ийн DЕ баганы дүнгүүд FG багана руу шууд давтан хуулагдсан байгаа. Тайлант жилийн дундаас хөтлөлт хийж байгаа тохиолдолд FG багана дээр өмнөх оны биш өмнөх улирлын ҮХ ийн дүнг элэгдсэн дүнгийн хамт оруулна.

Ажлын хүснэгт дээр оруулсан нэрсийг өөрчлөх нэмэх хасах хэрэгтэй гэвэл Тайлан харах-Тогтмол цэс- Дансны код оруулах засахаар нэмж хасаж өөрчилж болно.

Ингэж оруулсан үндсэн хөрөнгөний нэрс болон элэгдлүүд нь програмын Тогтмол шийтний улаанаар тэмдэглэсэн хэсэгт харагдана.

image

Сумаар заасан нүдэн дээр тухайн үндсэн хөрөнгийн элэгдүүлэх жилийг гараас оруулж өгдөг.

Хэрвээ тухайн үндсэн хөрөнгөнд элэгдүүлэх жил байхгүй бол "элэгдлийн дансаа сонгож орууах" баганы харгалзах нүдэн дээр "байхгүй" гэж гараас бичиж өгнө.Ерөнхий журналд дт элэгдлийн зардал кт хуримтлагдсан элэгдэл гэсэн журналын бичилт хийж өгснөөр ажлын хүснэгтэд элэгдэл нэмж тооцогдоно.

Анхаарах зүйлс.

Үндсэн хөрөнгийн тайланг хөтлөнө гэвэл тогтмол шийтний 23 дугаар мөр дээрх ҮХ тайлан хийх эсэх сонголтыг "Тийм" болгож өгснөөр тус шийтний доор байдаг улаан дөрвөлжингөөр тэмдэглэсэн хэсэгийн баруун талын 1 багана дээр программ үндсэн хөрөнгийн элэгдлийг ШША (шулуун шугмын аргаар) бодож автоматаар харуулдаг.

ҮХ тайлан хийх эсэх нь "үгүй" тохиргоотой үед програм элэгдлийг тооцоолохгүй тул нягтлан бодогч элэгдлээ ШША аар гараар тооцож ЕЖ дээрээ элэгдлийн журнал бичилтээ шивэх хэрэгтэй.

image

Газар дээр элэгдэл тооцохгүй.

Та дээрх асуулттай холбоотой видео хичээл харахыг хүсвэл:

Please Wait!

Please wait... it will take a second!