Frequently Asked Questions

02. Шинээр НӨАТ төлөгч болвол тохиргоог яаж хийх вэ?

Дараах тохиолдлуудад борлуулалтыг НӨАТ-тэй НӨАТ-гүйгээр ялгаж салгах болдог. Үүнд:

  • НӨАТ төлөгч биш байгууллага тайлант жилийн дундуур НӨАТ төлөгч болсон бол
  • НӨАТ төлөгч мөн боловч НӨАТ-ийн хуулийн 13 дугаар заалтанд заасан чөлөөлөгдөх орлоготой бараа үйлчилгээнд борлуулалт хийсэн бол
  • НӨАТ төлөгч мөн боловч тухайн эрхэлдэг үйл ажиллагаа, борлуулалт нь НӨАТ-өөс чөлөөлөх хуулийн шинэ зүйл заалтанд нэмэгдсэн бол
  • НӨАТ төлөгч мөн байгаад НӨАТ-ийн хуулийн 12 дугаар заалтанд заасан Тэг хувьд хамаарах ажил үйлчилгээний борлуулалт хийсэн бол
  • НӨАТ төлөгч мөн байгаад тайлант жилийн дундуур НӨАТ төлөгч биш болсон бол
Эдгээр тохиолдлуудад программ дээр НӨАТ-тэй, НӨАТ-гүй борлуулалтаар ялгаж салгаж тайлагнахын тулд Тогтмол шийтний 22 дугаар мөр дээрх НӨАТ төлөгч эсэх дээр "Тийм" 

image

тохиргоог хийсний дараагаар Тайлан харахын тогтмол цэс дээрх Дансны код оруулах хэсэг дээр кодны тохиргоог хийнэ.

image

НӨАТ төлөгч болохоос өмнөх борлуулалтынхаа тохиргоог AQ багана дээр Мөр-2 Хуулийн 13 дугаар зүйлээр НӨАТ-өөс чөлөөлөгдөх борлуулт гэдгийг сонгоод

image

НӨАТ төлөгч болсноос хойших борлуултандаа Мөр-5 гэсэн хэсгийг сонгож өгнө.

Ерөнхий журнал дээр энэ сонгосон дансны кодчлолоороо дансны бичилт хийх үед тус борлуулалтын дүн ТТ-03 маягт дээр НӨАТ салж бас салахгүйгээрээ ялгарч харагдана.

image

ТТ-03 тайлан дээр ялгарж харагдах байдал:

image

Та дээрх асуулттай холбоотой видео хичээл харахыг хүсвэл:


Help Topics:

Last updated Mon, Aug 12 2019 10:54am


Сэтгэгдэл бичих: