Frequently Asked Question

06. Амралтын мөнгийг програм дээр хэрхэн тооцох вэ?
Last Updated 5 years ago

Амралтын мөнгийг тооцохын тулд Тайлан харах- Цалин цэс- Амралт бодох дээр дараад та амралтын мөнгийг хэдэн сарын цалин дээр бодох гэж байгаа тэр сараа сонгоод дуудаж өгнө.

image

Жишээ нь 10 сард ажилтан дээр амралтын мөнгө бодох гэж байгаа бол

1. Тухайн ажилтны цалингийн алдаагүй мэдээллийг тайлан харах- Цалин цэс- Цалингийн мэдээлэл дээр оруулж өгсөн байх хэрэгтэй. Энэ ажилтан 11 сардаа бүтэн ажиллаад сарын эцэст ээлжийн амралтын мөнгөө тооцуулж байна гэсэн жишээ.

image

2. Амралтын мөнгө тооцоход тухайн тооцож буй сарын үндсэн цалин орохгүй. Учир нь тооцох цалингийн дүн нийгмийн даатгалаар баталгаажсан цалингийн дүн байх ёстой учир тухайн сарыг оруулахгүй. Тухайлбал:

image

10 сард ажилтанд амралтын мөнгө тооцохоор болсон. Ажилтан өмнөх амралтаа өмнөх оны 11 сардаа бүтэн ажиллаад сарын эцэст тооцуулж авсан гэж үзвэл 9 сараас өмнөх оны 12, 11 саруудын нийт цалингийн дүнг оруулна. Нийт цалин гэдэгт нь =Үндсэн цалин + Татвар суутгах ШБО-ын нэмэгдлүүд - Өмнөх ээлжийн амралтын нэмэгдэл. Жишээн дээрх ажилтаны 11 сарын нийт цалин 1.700.000 байсан үүнээс үндсэн цалин нь 900.000 ээлжийн амралтын нэмэгдэл нь 800.000 бодогдсон байсан гэж үзвэл ээлжийн амралтын нэмэгдлийг нь хасаад үлдсэн цалингаар нь 11 сарын цалинг бөглөнө.
Хэрвээ тухайн ажилтан өмнөх оны ээлжийн амралтаа 11 сарынхаа дундуур авсан гэж үзвэл тухайн ажилсан хоногт нь ногдох

image

нийт цалингийн хэмжээг оруулж өгнө.

Тухайн ажлын жилийн ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо өмнөх ажлын жилийн ээлжийн амралтын олговрыг тооцоход оруулсан хугацааны дундаж цалин хөлсийг давхардуулан оруулж тооцохгүй. Хэрэв өмнөх ажлын жилийн ээлжийн амралтын хөлсийг тооцоход оруулсан саруудын дундаж цалин хөлс орохоор байвал уг хугацааг хасч үлдсэн хугацааны дунджаар тооцно. Тухайлбал жишээн дээрх 2017 оны 11 сарын 1 нээс амрах ажилтны ээлжийн амралтын олговрыг тооцох ажлын жил нь 2016.11.1-2017.11.1 хүртлэх хугацаа боловч, ажилтан өмнөх амралтаа 2016 оны 12 сард эдэлж, 2017 оны 1 сард ажилдаа орсон гэж үзвэл 2017.01-2017.09 сар хүртэлх хугацаанд ажилласан 8 сарын цалин хөлсний дунджаар тодорхойлно гэсэн үг.

Ингэж өмнөх саруудын нийт цалингийн мэдээллийг оруулах үед EG багана дээр ээлжийн амралт бодогдох хугацааны цалингийн дундаж хэмжээ тооцогдоно.

3. EH багана дээрх ажиллах ёстой хоногийг цалингийн дундажаа тооцсонтой ижлээр тухайн ажилтны ажилласан дундаж хоногоор бөглөнө. Ингэснээр тухайн ажлын жилийн дундаж цалингийн хэмжээ нь дундаж ажилласан хоногтоо хуваагдаж ажлын жилийн нэг өдрийн хөдөлмөр хөлсний дүн бодогдоно.

4. EI багана дээр тухайн ажилтны амрах хоногийн тоог оруулснаар EJ багана дээр ээлжийн амралтын олговрын дүн гардаг.

5. Ээлжийн амралтын олговороо бүрэн зөв гаргаж дууссаны дараагаар тайлан харах- цалин цэс- бусад нэмэгдэл дээр тухайн сараа дуудаж ороод шалгаж болно.

image

image

6. Мөн тайлан харах- цалин цэс- сүүл цалингийн хүснэгт рүү очоод харахад

image

сүүл цалингийн нэгдсэн хүснэгт дээр дараах байдлаар харагдана.
Амралтын цалингаас НДШ, ХАОАТ бодогдох бөгөөд програмд амралтын цалинг нэмэгдэл цалин дээр харуулна.

image

Энэ ажилтаны дараагийн амралтын мөнгийг бодох үед 10 сарын баталгаажсан цалингийн мэдээлэл дээр нь зөвхөн 1.000.000 төгрөгийн үндсэн цалин бичигдэнэ гэсэн үг.

Та дээрх асуулттай холбоотой видео хичээл харахыг хүсвэл :



Please Wait!

Please wait... it will take a second!