Frequently Asked Question

03. Ерөнхий журналаа хөтлөх гэсэн чинь мөр нь байхгүй байна?
Last Updated 5 years ago

1. Эхний шалтгаан нь таны Ерөнхий журналын шийт хураангуйлагдсан байж болно. Хураангуйлагдсанг арилгахын тулд Тайлан харах- Журнал цэс- Дэлгэрэнгүйг сонгож дарна.

image

2. Дараагийн шалтгаан нь таны Ерөнхий журналын аль нэг баганы 10 дугаар мөрөн дээр шүүлт хийгдсэн байж болно. Шүүлтийг арилгахын тулд Ерөнхий журналын хүснэгтийн 10 дугаар

image

Шүүлтийг арилгахын тулд Ерөнхий журналын хүснэгтийн 10 дугаар мөр дээрх доошоо заасан сумнуудтай багануудын аль нэг нь юүлүүрийн зурагтай болсон эсэхийг нягталж хараад шүүлт хийгдсэн байвал тухайн тэмдэгт дээр дарж Select All ийг сонгоно. Ерөнхий журналын шүүлт цуцлагдаж хураангуйлагдсан мөрүүд гараад ирнэ.

3. Манай ерөнхий журналын гүйлгээ оруулах сүүлийн мөр нь 1004 дүгээр мөр хүрээд дуусдаг. 1004 дүгээр мөрөөс хэтрүүлээд хөл дүнгийн мөр рүү гүйлгээ оруулсан тохиолдолд алдаа заагдаж шүүлт ажилдаггүй.

image


Тиймээс хэтрүүлж оруулсан мөрийнхөө гүйлгээг устгаад өгөх хэрэгтэй.
Хамгийн сүүлийн мөр дээрээс мөр нэмэх боломжгүй тул та 990 дүгээр мөр хүртэлх гүйлгээнүүдээ энгийн эксел рүү хуулан тавьж байгаад, хуулж тавьсан 990 дүгээр мөр хүртэлх гүйлгээгээ ЕЖ дээрээс түр устгаж нүднүүдээ хоосон болгоод өгөөрэй.

Маусаа 995 дугаар мөр дээр байрлуулаад ЕЖийн дээр байрлах Тайлан харах/Журнал цэс/Мөр нэмэх/Ok/ дараад 

image

нэмэх мөрнийхөө тоог туслах цонхонд оруулаад Ок/. 

image

Мөр нэмсэний дараагаар томьёоны холболттой мөрнүүд нэмэгдсэн шүү гэдгийг баталгаажуулсан тоонууд бүх баганы бүх мөрөн дээр нэмсэн мөрний тоогоор гарж ирдэг. 

image

Энэ үед эдгээр мөрнүүдийг зурагт үзүүлсэн багана баганааар нь багцалж идэвхжүүлж байгаад DELETE буюу арилгах товч дараарай.

image

Ингээд шинэ мөрнүүд нэмэгдээд гүйлгээгээ үргэлжлүүлэх боломжтой болсон үед ээ энгийн эксел рүү түр хуулж тавьсан 990 дүгээр мөрнөөс хойших гүйлгээгээ буцаагаад хуулаад тавиад өгөөрэй.

Хаашдаа мөр нэмэх нь тодорхой, мөрнийх нь тоо дуусах дөхөж байгаа үед заавал сүүлийн мөрөн дээр тулгахгүйгээр наана нь мөр нэмж байгаарай.


Та дээрх асуулттай холбоотой видео хичээл харахыг хүсвэл :

Please Wait!

Please wait... it will take a second!