Frequently Asked Questions

04. Зардлын задаргаагаа бүгдийг нь оруулж өгөөд байхад BS багананд шалга BI-BJ гэсэн анхааруулга нь арилахгүй байна?

Дараах тохиолдлуудаас анхааруулга арилахгүй .

image

  • Зардлуудаа ангилахдаа Борлуулалт Маркетинг, Ерөнхий удилдлага, ББӨ-д шингээх гэсэн 3 хэсгийн нийлбэр дүн нь BL баганын нийт дүнтэй тэнцүү байх ёстой. 1 дүгээр суманд заасан алдаа нийлбэр дүнгээрээ тэнцээгүй байна.
  • 2 дугаар сумаар заасан алдаа нийлбэр дүнг нь зөв оруулсаар байтал алдаа заасан хэвээр байгаа гэдэг нь BL баганы дүнгийн оронгийн нарийвчлалыг зардлын хуваарилалтандаа оруулаагүй байна гэсэн үг. Тиймээс BL баганын дүнг копидоод BI-BJ баганууд дээр оронгийн нарийвчлалтай нь хуулахад алдаа арилана.
  • 3 дугаар сум. Оронгийн нарийвчлалтай дүнг өөр өөр зардлийн ангилалд хуваарилж байгаа болохоор BL баганаас шууд бөөн дүнгээр хуулж тавих боломжгүй. Энэ тохиолдолд та BL баганы дүнг копи хийгээд энгийн EXCEL файл дээр хуулаад тавихад тухайн дүнгийн оронгийн нарийчлал харагдана.
image

Энэ дүнгээсээ жишээн дээрх 132’500 хасаад 2’638’863.63636364 гэсэн дүнг BI багана дээр тавьж өгөхөд анхааруулгын алдаа засагдаж байгаа. Энэ жишгээр оронгийн нарийвчлалтай нийт дүнг 3 багана дээр салгаж хуваарилах үедээ аль нэг багана дээр нь оронгийн нарийвчлалыг нь тусгаад өгөөрэй.

Та дээрх асуулттай холбоотой видео хичээл харахыг хүсвэл:








Help Topics:

Last updated Mon, Aug 12 2019 10:45am


Сэтгэгдэл бичих: