Frequently Asked Question

12. Өглөгийн ханшын тэгшитгэл хийх (2023 оны 11 сарын хувилбар)
Last Updated 6 months ago

12. Өглөгийн ханшын тэгшитгэл хийх (2023 оны 11 сарын хувилбар)

MagicFinance программ дээр өглөгийн ханшийн тэгшитгэл хийх боломжтой.

АЛХАМ-1: Валютын өглөгтэй харилцагчдын нэрс оруулах.
Тайлан харах\Туслах\

image

товчлуур дарж Tootsoonegt шийтэнд валютын авлага өглөгтэй Харилцагчдийн нэрсийг оруулж өгнө.

АЛХАМ-2: Ханшын тэгшитгэлийн хүснэгт дуудах болон хүснэгтэнд ханш тэгшитгэх
Тайлан харах\Туслах\

image

товчлуурыг дарснаар Валютын өглөгийн ханшийн тэгшитгэл хийх хүснэгт гарч ирнэ.
Зураг-1

image

Өглөгийн ханшийн тэгшитгэл хийх хүснэгтэд валютаар хийгдсэн өглөгтэй харилцагчийн гүйлгээнүүдийг (улаанаар тэмдэглэсэн) оруулж өгнө.

Бодит бус ашиг алдагдлын ханш тэгшитгэх
Ханшын тэгшитгэлийг сар бүр хийх бол Togtmol шийтний 18-р мөрөнд “Сар бүр”, улирал бүр хийх бол “Улирал бүр” сонголт хийнэ. Ханшийн тэгшитгэлийг сараар хийж байгаа тохиолдолд сар бүрийн сүүлийн өдөр, улирлаар хийж байгаа тохиолдолд улирал бүрийн сүүлийн өдөр бодит бус ханшийн тэгшитгэл хийхийн тулд гүйлгээгүй хоосон мөр оруулж өгнө. (Зураг-1 ийн 3/31, 6/30-нийг харна уу)

Бодит ашиг алдагдлын ханш тэгшитгэх
Валютын өглөгтэй харилцагчдын хувьд өглөгийг барагдуулах үед бодит ханшын тэгшитгэл автоматаар хийгдэнэ. Мөн валютын өглөгийг төгрөгийн данснаас барагдуулж байгаа үед хөрвүүлсэн ханш баганад (Е багана) тухайн валютыг худалдан авсан ханшыг бичиж өгнө.

Сар эсвэл улирлын дундуур өглөг үүсэж хаагдаж байгаа үед
Хэрэв сар эсвэл улирлын дундуур өглөг үүсэж хаагдаж байгаа тохиолдолд хаалтын ханшын эхний үлдэгдлийг AB баганад (Зураг-2) гараар тохируулж өгнө. Тохируулаагүй тохиолдолд ханшын тэгшитгэлийг сар эсвэл улирлын эхний үлдэгдлээс бодно.
Зураг-2

image


Хэрэв ханшын хүснэгтэнд 2 ба түүнээс дээш харилцагч байвал F баганад End гэж бичиж өгснөөр Өмнөх харилцагчийн үлдэгдэл 0 болж дараагийн харилцагчийн мэдээллийг оруулах боломжтой болно.

АЛХАМ-3: Ханшын тэгшитгэлийн хүснэгт болон тохиргоо бичилтэнд хийсэн тэгшитгэл, зөрүү (Хяналтын хүснэгт)
Юун түрүүнд ханшийн зөрүүний тэгшитгээгүй үлдэгдэл нь тухайн валютын өглөгийн дансны ерөнхий дэвтрийн /Tootsoonegt шийт дээрх харилцагчийн/ үлдэгдэлтэй тэнцэж байх ёстой.

1. G5 нүдэнд харилцагчийг сонгох үед хүснэгтийн дээр тухайн харилцагч дээр хийвэл зохих дансны бичилт улирал улирлаар гарч ирнэ..

2. Тохиргоо\Хяналт хүснэгт(GO) товчлуурыг дарахад Зураг-3 гарч ирнэ.
Зураг-3

image


Хүснэгтээс бүх харилцагчдын ханшын тэгшитгэлийн доорх 3 мэдээллийг хянах боломжтой.
1. Хүснэгт болон журналд хийгдсэн ханшын тэгшитгэлийн мэдээлэл (С-N багана)
2. Хүснэгт болон журналд хийгдсэн тэгшитгээгүй ханшын үлдэгдлийн мэдээлэл (O-Q багана)
3. Хүснэгт болон журналд хийгдсэн тэгшитгэсэн ханшын үлдэгдлийн мэдээлэл (R-T багана)

Хэрэв хүснэгтийн мэдээллийг улирлаар харах бол Зураг-3 байгаа Refresh товчыг дарна уу.

АЛХАМ-4: Хүснэгтээс харилцагч сонгож журнал руу ханшын тэгшитгэх хийх техник
Журналд ханшийн тэгшитгэл хийхийн тулд Валютын өглөгийн ханшийн тэгшитгэл хүснэгтийн G5 нүдэнд харилцагч сонгож refresh дарах ба хүснэгтийн дээр байгаа улаанаар тэмдэглэсэн хүснэгтэд (зураг-4) ханшын тэгшитгэл хийх дансны бичилтийг (1-4 улирлаар дүнг татаж) гаргаж ирнэ. Журналын дүн гэсэн R баганад журналд бичсэн дансны бичилтийн дүн татагдана. Хэрэв зөрүү гэсэн бананад дүн байхгүй бол тухайн харилцагчын ханшын тэгшитгэл зөв хийгдсэн гэж үзнэ.

Зураг-4

image


Тохиргоо бичилт хүснэгтэнд ханшын тэгшитгэл автоматаар татуулах нь:
Хэрэв Журналын дүн гэсэн R баганад (Зураг-4) дүн байхгүй тохиолдолд Тохиргоо\ товчлуурыг дарсан үед ханшын тэгшитгэл хийсэн дансны бичилт тохиргоо бичилт хүснэгт рүү автоматаар хуулагдаж (S багана) Зөрүү багана дээр байгаа тоо 0 болно. Мөн тухайн харилцагчын тэгшитгээгүй үлдэгдэл зөрүүтэй тохиолдолд мэдээллийг гаргаж ирэх ба товч дарж зөрүүний мэдээллийг харах боломжтой. Зураг-5 харах.

Зураг-5

image

Please Wait!

Please wait... it will take a second!