Frequently Asked Question

14. Хасагдахгүй НӨАТ-тэй гаалиар оруулж ирсэн барааг бүртгэх нь (2023 оны 10 сараас хойших хувилбарт)
Last Updated 7 months ago

Хасагдахгүй НӨАТ-тэй гаалиар оруулж ирсэн барааг бүртгэх нь

Гаалиар хасагдахгүй НӨАТ-тэй бараа оруулж ирсэн үед програм дээр хэрхэн бүртгэх вэ?

Байгууллага гаалиар бараа авсан тохиолдолд гаальд төлсөн НӨАТ, гаалийн татвар зэргийг хэрхэн програмд бүртгэж, НӨАТ-ын тайлан гаргах зааврыг энд дарж үзнэ үү. (73)

Өмнө нь ерөнхий журналын I баганад зөвхөн 3 гэсэн сонголт байсан ба энэ тохиолдолд автоматаар хасагдах НӨАТ-тэй худалдан авалт болж програм руу татагддаг байсан.

Зарим байгууллага гаалиар хувийн хэрэглээний бараа, суудлын тээврийн хэрэгсэл болон НӨАТ-ийн тухай хуулийн 13-р зүйлд заасан бараа оруулж ирдэг. Энэ тохиолдолд ерөнхий журналын I баганад 3.1, 3.2 болон 3.3 зэрэг сонголтуудыг шинээр нэмж “I багана” товчлуурыг шинэчилсэн.
Хэрэв ерөнхий журналын I баганад 3.1 3.2 эсвэл 3.3 гэж сонгосон бол тухайн бараанд төлсөн НӨАТ барааны өртөгт шингэж (НӨАТ-ыг бууруулахгүй) НӨАТ-ын тайлангийн 34 ба 44-46р мөрүүдэд татагдана.

Ерөнхий журналын I баганы 3.1 3.2 ба 3.3 тоонуудын тайлбар:

  1. 1. Хэрэв гаалиар суудлын автомашин, түүний сэлбэг хэрэгсэл оруулж ирсэн бол 3.1
  2. 2. Хэрэв гаалиар хувьдаа болон ажилтнуудын хэрэгцээнд бараа оруулж ирсэн бол 3.2
  3. 3. Хэрэв гаалиар хуулийн 13-р зүйлд заасан НӨАТ-с чөлөөлөгдөх хэрэгцээнд зориулж бараа оруулж ирсэн бол 3.3 гэсэн сонголтыг оруулна.

Жишээ:

А ХХК нь 12/1-нд гаалиар 200 сая төгрөгийн өртөгтэй тээврийн хэрэгсэл оруулж ирсэн ба гаалийн мэдүүлгийг компани дээрээ бүрдүүлсэн. Энэ нь тансаг зэрэглэлийн суудлын автомашин тул гаальд төлсөн НӨАТ-ыг хасагдуулж бүртгэхгүй. Иймд I баганад 3.1 гэж сонгоно.

image


Энэ тохиолдолд Балансад тээврийн хэрэгсэл 200 сая төгрөгөөр бүртгэгдэнэ. Харин НӨАТ-ын тайланд доорх байдлаар тусгагдаж төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулахгүй.

image

Харин I баганад 3 гэж тавьсан тохиолдолд:

image

Тээврийн хэрэгсэл нь санхүүгийн тайланд 181,8 сая төгрөгөөр бүртгэгдэх ба төсөвт төлөх НӨАТ-ыг 18,1 сая төгрөгөөр бууруулна.

Please Wait!

Please wait... it will take a second!