Frequently Asked Question

12. Програмын Гаальтай худалдан авалтын дүнг ebarimt.mn -ийн Гаальтай худалдан авалтын мэдээтэй тулгах (2023 оны 10 сараас хойших хувилбарт)
Last Updated 7 months ago

Програмын Гаальтай худалдан авалтын дүнг ebarimt.mn -ийн Гаальтай худалдан авалтын мэдээтэй тулгах

Хийх алхамууд:

АЛХАМ-1. Ebarimt.mn -ийн Төлбөрийн баримтын жагсаалтаас гаальтай Худалдан авалтын падааны жагсаалт татаж авах

Цахим төлбөрийн баримтын системийн (Ebarimt.mn) НӨАТ-ын падаан товч дарж Худалдан авалтын падаанаас Гаалийн мэдээг идэвхжүүлэн сараа сонгож EXCEL-ээр татаж авна. Ихэвчлэн Downloads руу хуулагддаг.

image

АЛХАМ-2. Ebarimt.mn ээс татагдсан гаалийн мэдээний жагсаалтыг програмруу хуулж оруулах

Татагдсан файлыг нээж өгөгдсөн мужыг хуулах ба Програмын “Тайлан харах \Ebarimt\Худалдан авалт гааль” товч  дарна. EB шийтэнд товч дарахад гарч ирэх ба Yes дарсанаар ebarimt.mn ийн Гаалийн мэдээ жагсаалт програм руу хуулагдана. Хэрэв танай гаалийн худалдан авалт нь НӨАТ-өөс хасагдахгүй шинж чанартай бол EN баганад “Хасахгүй” гэсэн тэмдэглэгээ хийж өгнө. Жишээ нь Суудлын автомашин, түүний сэлбэг, хувийн хэрэглээний бараа, Хуулийн 13-т заасан бараа г.м

Харах товчноос

image

товч дарвал Гаальтай худалдан авалтын хураангуй тайлан гарч ирнэ.

image

АЛХАМ-3. Ebarimt.mn ээс татсан гаальтай Худалдан авалтын нэгтгэлийг програмын дүнтэй тулгах

“БТ, ХАТ-г програмтай харьцуулсан” товч дарсанаар гарч ирнэ. Эндээс гаалиар оруулж ирсэн баримттай худалдан авалт болон програмын худалдан авалтын дүнг тулгаж харна. Хэрэв зөрүү гэсэн баганад тоо гарч ирвэл зөрүүг заавал шалгах, нягтлах шаардлагатай.

Хэрэв засахгүй бол санхүүгийн тайлан, татварын тайлангийн дүн зөрүүтэй тул татварын скорингийн үнэлгээнд сөргөөр нөлөөлөх, улмаар татварын шалгалтанд хамрагдах эрсдэлтэй.

image

EN баганад “хасахгүй” гэсэн тэмдэглэгээ хийснээр 2.2.1 мөрөнд хасагдахгүй НӨАТ-тэй гаалийн худалдан авалтын дүнгүүд салж харагдана. Хэрэв “хасахгүй” тэмдэглэгээ хийхгүй бол хасагдах НӨАТ-тэй бараа гэж ойлгоно. Програмын дүн гэсэн баганад НӨАТ-ийн нэгтгэлээс дүн автоматаар татна. Програм дээр журнал хөтөлж байх үед I баганад 3 гэсэн тоо тавьсан бол 2.2.2 мөрөнд, I баганад 3.1, 3.2, 3.3 гэсэн тэмдэглэгээ тавьсан бол 2.2.1 мөрөнд татагдана.


Please Wait!

Please wait... it will take a second!