Frequently Asked Question

11. Програмын Худалдан авалтын дүнг ebarimt.mn -ийн Худалдан авалтын мэдээтэй тулгах (2023 оны 10 сараас хойших хувилбарт)
Last Updated 7 months ago

Програмын Худалдан авалтын дүнг ebarimt.mn -ийн Худалдан авалтын мэдээтэй тулгах

Ач холбогдол:
-Худалдан авалтын давхардал шалгах, програмын дүнтэй тулгах
-Програмд бүртгээгүй боловч Ebarimt.mn рүү орсон худалдан авалтын дүнг шалгаж зөрүүг гаргах
-Програмд бүртгэсэн боловч Ebarimt.mn руу ороогүй худалдан авалтын дүнг шалгаж зөрүүг гаргах
-Хасагдах, хасагдахгүй НӨАТ-тэй худалдан авалтыг хянах, мэдээлэх

Хийх алхамууд:

АЛХАМ-1. Ebarimt.mn -ийн Төлбөрийн баримтын жагсаалтаас Худалдан авалтын падааны жагсаалт татаж авах

Цахим төлбөрийн баримтын системийн (Ebarimt.mn) Төлбөрийн баримтын жагсаалт товч (Зураг-1) дарж Худалдан авалтын төлбөрийн баримтыг сараа сонгон (Зураг-2) EXCEL-ээр татаж авна. Ихэвчлэн Downloads руу хуулагддаг.

image

АЛХАМ-2. Ebarimt.mn ээс татагдсан худалдан авалтын жагсаалтыг програмруу хуулж оруулах

Татагдсан файлыг нээж өгөгдсөн мужыг хуулах ба Програмын “Тайлан харах \Ebarimt\Дотоодын худалдан авалт” товч дарна. 

EB шийтэнд

image

товч дарахад  гарч ирэх ба Yes дарсанаар ebarimt.mn ийн Худалдан авалтын жагсаалт програм руу хуулагдаж мэдэгдэл гарч ирнэ. Хэрэв танай Худалдан авалт НХАТ-тай (нийслэл хотын албан татвар) байдаг бол AC баганад НХАТ-ын дүнг гараас оруулна. Хэрэв танай НӨАТ-тэй худалдан авалт хасагдахгүй шинж чанартай бол AB баганад “Хасахгүй” гэсэн тэмдэглэгээ хийж өгнө.

image

Хэрэв та байгууллагынхаа Худалдан авалтын тайланг гаргах хэрэгтэй бол харилцагчдын жагсаалт Tootsoonegt шийтний M баганад хуулагддаг. Уг харилцагчдын жагсаалтыг Худалдан авалтын тайлангийн D баганад гараас хуулж оруулна. Энэ үед Журналын С баганад харилцагчдын жагсаалт сонголтоор гарч ирнэ.

Худалдан авалтын ДДТД-т давхардал үүссэн эсэхийг яаж мэдэх вэ?
Худалдан авалтын дэлгэрэнгүй жагсаалтын S баганад байгаа дугаарууд адилхан болсон үед ДДТД-т давхардал үүссэн гэж үзэх ба энэ үед N баганад 1-ээс илүү тоо гарч ирнэ. Мөн Х1 нүдэнд анхааруулга гарч ирнэ. Иймд N баганы 1-ээс илүү тоог шүүж хараад давхацсан эсэхийг шалгана уу. ДДТД давхардсан үед хураангуй тайлан руу орох боломжгүй болдог.

АЛХАМ-3. Хураангуй Худалдан авалтын тайлан (ХАТ) дуудах

Харах товчноос “ХАТ хураан-Хян” товч дарвал Хураангуй Худалдан авалтын тайлан гарч ирнэ. Уг тайлангийн BP баганад Програмын Худалдан авалтын тайлангийн дүн татагдах ба BQ баганад зөрүү гарч ирнэ. Эндээс танай байгууллагын төлбөрийн баримттай Худалдан авалтын дүн програмын худалдан авалтын дүнтэй таарч байгаа эсэхийг байгууллага тус бүрээр харьцуулж зөрүүг гаргаж ирдэг. Анхаарах нь: BS баганад байгаа Харилцагчдын жагсаалт Tootsoonegt шийтний М баганад Худалдан авалтын жагсаалт руу татагддаг. Иймд Худалдан авалтын тайлан хийх үед BP-BQ багана автоматаар бөглөгдөнө. Tootsoonegt шийтний А баганад bs* г.м ямар нэг тоо гарч ирвэл уг харилцагч төлбөрийн баримтанд байгаа, хэрэв А баганад 1 гэж гарч ирвэл Төлбөрийн баримтанд байхгүй харилцагч гэсэн үг.

Tootsoonegt шийт М баганад 19+ мөр нэмнэ үү  гэж гарч ирсэн бол EB шийтэнд байгаа худалдан авалттай харилцагчид Tootsoonegt шийтэнд багтахгүй байгаа тул мөр нэмнэ үү гэсэн утгатай.

Худалдан авалттай харилцагчдын жагсаалт баганад гарсан ба өмнө нь х гэсэн тэмдэглэгээ гарсан байна.

Тэмдэглэгээний тайлбар: с, ч, о, хг, х, г гэсэн тэмдэглэгээнүүд харилцагчдын нэрний өмнө гарах ба DO баганаас харна уу.

с-сугалааны төлбөрийн баримттай харилцагч

ч- НӨАТ-с чөлөөлөгдөх борлуулалт хийдэг харилцагч

о- 0 хувь хэрэглэдэг харилцагч

х-Хасагдах НӨАТ-тэй худалдан авалт

хг-Хасагдахгүй НӨАТ-тэй худалдан авалт

г-Гаальтай худалдан авалт

image

АЛХАМ-4. Ebarimt.mn ээс татсан Худалдан авалтын тайлангийн нэгтгэлийг програмын дүнтэй тулгах

“БТ, ХАТ-г програмтай харьцуулсан” товч дарсанаар гарч ирнэ. Эндээс төлбөрийн баримттай худалдан авалт болон програмын худалдан авалтын дүнг тулгаж харна. Хэрэв зөрүү гэсэн баганад тоо гарч ирвэл зөрүүг шалгах, нягтлах шаардлагатай.
Хэрэв засахгүй бол санхүүгийн тайлан, татварын тайлангийн дүн зөрүүтэй тул татварын скорингийн үнэлгээнд сөргөөр нөлөөлөх, улмаар татварын шалгалтанд хамрагдах эрсдэлтэй.

Програмын дүн буюу DT баганад байгаа дүнгүүд нь програмын НӨАТ тайлангийн нэгтгэлийн дүнгээс татагдана. Иймд харьцуулж харахын тулд програм дээрээ НӨАТ тайлангаа зөв хийсэн байх шаардлагатай.

image

Сайн мэдээ: Програм дээр Худалдан авалтын тайлан гаргасан эсэхээс үл шалтгаалж дээрх тайлан автоматаар гардаг. Гол нь хасагдахгүй НӨАТ-тэй худалдан авалтын тэмдэглэгээг AB баганад, НХАТ-ын дүнг АС баганад зөв оруулж өгөөрэй. Хэрэв Борлуулалт болон Худалдан авалтын дүнгүүд зөрсөн тохиолдолд main шийтэнд доорх анхааруулга гарч ирнэ.

image

Please Wait!

Please wait... it will take a second!